Нийтлэгдсэн огноо: 2014/10/01
Утаа, агаарын бохирдлын тухай адармаатай асуудал хєндєгдєхєєр Бээжин хотыг ойрын жишээ болгох нь олонтаа.
Ерээд онд Бээжин єнєєгийн Улаанбаатараас ч илvv утаатай, ялангуяа євлийн цагаар оршин суухад тєвєгтэй байсан тухай ам булаалдан ярьдаг ч чухам ямар жор хэрэглэж агаарын бохирдлоос салсныг бид сайн мэддэггvй. Манай улсын хувьд жилээс жилд агаарын бохирдлын хэмжээ єсч буй бол Хятадын хотуудынх эсрэгээрээ улам багасч байна. Хятадыг тvгшээж байсан агаарын бохирдол монголчуудыг сэрдхийлгэсээр олон оныг vдэж буй ч Улаанбаатарын утааг багасгах талаар хийхээсээ ярих нь илvv байх шиг. Ерээд онд урд хєршийг зорьж байсан монголчууд Бээжин болон Хєх хотын саарал тэнгэрийг толгой сэгсрэн ирдэг байсан тэр цаг єнєє тvvх болон vлджээ. Єнєєдєр Бээжин агаарын бохирдлын тулгамдсан асуудлыг ардаа орхиж энэ талаар туршлага хуримтлуулсан хотуудын нэг болсон байна.
Зуны XXIX. олимпийн их наадмыг эх орондоо зохион байгуулахдаа агаарын бохирдлыг мэдэгдэхvйц бууруулна гэсэн амлалтандаа Бээжин хvрсэн билээ. Эдvгээ Хятадын хотууд агаарын чанарыг зохицуулах талаар хэд хэдэн стандарт боловсруулан мєрдєж байна. Энэ стандартын дагуу єдєрт агаарын бохирдол хэдий хэмжээтэй байгааг мэдэхийн сацуу єдєр бvр 86 хотын агаарын чанарын мэдээг Хятадын БОХЯ-ны вэб сайтад мэдээлдэг аж. Бээжин хотын хувьд Европын стандартыг хэрэгжvvлж буй бєгєєд агаарын бохирдлыг vvсгэгч хvчин зvйл бvрээр ажил хариуцсан албадтай. Энэ нь тухайн ажлыг хавтгайруулан vр дvнгvйдvvлэхгvй байх суурь боломж болдог байна. Тvvнчлэн нийслэл хотын оршин суугчдын 98 хувь нь тєвлєрсєн халаалтад холбогдсон нь нvvрсний хэрэглээг огцом багасгажээ. Одоогоор Бээжингийн тєв хэсэгт 10 мянган єрх л нvvрс хэрэглэдэг гэсэн судалгаа бий.
Манайхаар бол гэр хороололтой дvйхvйц эдгээр єрх утаагvй тvлш хэрэглэдэг. Айл єрхийн зуухнууд бохирдлын хэмжээг тогтоочихдог тул хэрэглэгчид ямар агаараар амьсгалж байгаагаа газар дээр нь мэдэх боломжтой. Бээжинд хvхэр багатай сайн чанарын нvvрс тvлэхийг зєвшєєрдєг ч ихэнх оршин суугчид байгалийн хийгээр халаалтаа авдаг учраас энэ хотын агаарын бохирдол vvсгэгч гол шалтгаан нь аж vйлдвэр болон автомашины утаа болж байгаа юм. Авууштай нь агаарын бохирдол vvсгэгч нэг бvрийг нарийвчлан гаргаж аль дvvрэгт юунаас болж агаар их хэмжээгээр бохирддогталаархи цощ судалгаатай болсны vндсэн дээр хариу арга хэмжээнvvдийг авч эхэлжээ. Нэг нь нєгєєтэйгээ уялдсан олон жижиг арга хэмжээнvvд багц болохоороо vр дvн нь ч богино хугацаанд гардгийг Бээжингийн туршлага харуулж байна.
Агаарын чанар муу єдрийн тоо найм болж буурчээ
Бээжинд 1998 оноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр арван арга хэмжээ авсны нэг нь жилийн 365 хоногийг агаарын чанараар нь сайн, дунд зэрэг, муу гэсэн гурван ангиллаар єдєр бvр гаргадаг болжээ. Мєн ондагаарын чанарын шаардлага хангахгvй муу єдрийн тоо 141 байсан бол єнгєрсєн онд ийм єдрийн тоо найм болтлоо буурсан vзvvлэлттэй байна. Арван жилийн дотор агаарын бохирдол буюу утаагvй єдрийн тоог 10 дахин, нэмэгдvvлж хvн зоны цэвэр агаараар амьсгалах боломжийг хангажээ. 2008 онд агаарын чанар сайн єдрийн тоо ємнєх жилvvдийнхээс хэдэн хувиар нэмэгдсэн нь тус улсын агаарын бохирдлын талаар явуулж байгаа арга хэмжээ vр дvнгээ єгсний илэрхийлэл юм. Агаарын чанарыг ийнхvv єдєр бvрээр гаргахтай давхцуулан тухайн єдєр гадуур гарах нь эрvvл мэндэд хохирол учруулж болох эсэх талаар єндєр настан, хvvхэд, эмэгтэйчvvдэд тогтмол мэдээлэл єгдєг гэнэ. Агаарын бохирдлыг РМ10, SO2, NO2, СО2, О гэсэн таван элемент vvсгэх ба Монголын хувьд О3 бохирдлын гол элемент биш юм.
Дулаан уур амьсгалтай тус улсын ємнєд нутгаар О3 элементээс vvдэлтэй бохирдол илvvтэй нvvрлэдэг. Агаарын чанарын дvгнэлтийн мэдээгээр єнгєрсєн онд тус улсын агаарын бохирдлын 72 хувийг РМ10, 72.2 хувийг SO2 эзэлж байна. РМ10 бол хотуудын агаарын бохирдлын гол элемент. Ялангуяа 2004 оноос Хятадын эдийн засаг эрчимтэй хєгжиж жилдээ 12 хувийн єсєлттэй буй. Эдийн засгийн єндєр vзvvлэлтvvдийг дагаад сєрєг vр дагаврууд гардаг. Тэдгээр нь аж vйлдвэр, зам тээвэр, ахуйн чанартай бохирдлууд юм. Бээжин хотын тєвд одоогоор нэг ч vйлдвэрийн газар байхгvй. Олимпийн их наадмын бэлтгэл ажлыг хангах явцад vйлдвэрvvдийг хотоос гадагш шилжvvлэн байршуулсан нь агаарын бохирдлыг огцом бууруулжээ.
Бээжинд єнгєрсєн онд 9.6 сая машин vйлдвэрлэжээ. Нийтдээ 3.5 сая машинтай, єдєрт 1000 гаруй машин борлуулдаг, ийм тооны машинд замын хєдєлгєєнд оролцох зєвшєєрєл олгодог учраас автомашины утаа агаарын бохирдлын гол vvсгэгч болоод байна.
Харин энэ асуудлыг хялбар аргаар шийджээ.Тухайлбал, шинэ машин худалдаж авбал БОХГ-аас заавал зєвшєєрєл авна. Европын IV стандартад нийцэхгvй бол замын хєдєлгєєнд оролцох эрхгvй. Мєн машинуудад агаарт хэдий хэмжээний бохирдол vvсгэж байгаагаар нь зэрэглэл тогтоодог. Цэнхэр єнгєтэй дугаартай машин агаарын бохирдолд хор нєлєєгvй, шар єнгєтэй бол агаарыг бохирдуулж байгаа гэж ойлгож болно. Тиймээс vйлчлvvлэгчид хvртэл амьсгалж буй агаараа цэвэр тунгалаг байлгахын тулд аль єнгийн машинаар vйлчлvvлэхээ сайн мэднэ. Ингэснээр шар єнгєтэй дугаартай машинууд аяндаа замын хєдєлгєєнєєс шахагдана гэсэн vг. Замын бєглєрлийг багасгах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор олимпийн их наадмын vеэр хэрэгжvvлж байсан арга хэмжээ єнєєдєр ч Бээжинд хvчин тєгєлдєр vйлчилж байна. Даваа гарагаас баасан гараг хvртэлх ажлын ачаалалтай єдрvvдэд энэ журмыг баримтална. Машины дугаарын сvvлийн тоо нь 1 эсвэл 6 байвал даваа гарагт, 2 эсвэл 7 байвал мягмар гарагт гараашдаа санаа амар байж болно.
Хуучин машинаа хаявал урамшуулал олгоно
Хэдийгээр олимпийн их наадмын vеийн дэг журмыг гvйцэхгvй ч уг арга хэмжээний vргэлжлэл болон ирэх дєрєвдvгээр сарын 1 хvртэл хэрэгжих хуультай юм. Ийм байдлаар долоо хоногт нэг удаа тухайн машин замын хєдєлгєєнд оролцохгvй “сул” байх боломжтой тул нийт машины 20 хувь нь сул зогсолт хийдэг. Ингэснээр агаарын бохирдолд автомашины оруулах хувь нэмэр багасах боломж бvрддэг. Хуучин машиныг зах зээлээс шахаж гаргах арга хэмжээг агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээтэй хослуулан хэрэгжvvлж байгаа нь туршлага болохуйц vр дvнтэй. Хуучин машин шинэ машинаас арав дахин агаарыг бохирдуулдаг учир хуучин машинаас татгалзах сайн дурын хєдєлгєєн єрнvvлдэг. Бээжингийн агаарын бохирдлын 10 хувь хуучин автомашины утаанаас vvдэлтэй.
Хэрвээ тухайн хэрэглэгч хуучин автомашинаас татгалзвал машины ашиглалт, агаарын бохирдолд оруулах хувь нэмрийг нь харгалзан зэрэглэл тогтоож урамшуулал олгодог байна. єєрєєр хэлбэл, агаар бохирдуулагч машиныг хэрзглэхээс татгалзсаны тєлєє Засгийн газраас шинэ машин худалдан авахад зориулж тодорхой хэмжээний мєнгєн урамшуулал иргэдэд олгодог. Одоогоор энэ хууль дєнгєж хэрэгжиж эхэлж байгаа учраас тоон vзvvлэлт дурдах боломжгvйг автомашины утааг багасгах асуудлаар мэргэшсэн профессор Тан Даган єгvvлж байсан. Гэхдээ уг урамшуулал ашиглалтын хугацаа дууссан автомашинд огт хамаарахгvй, гагцхvv хуучирсан боловч агаарын бохирдолд нєлєє vзvvлж буй машинд хамаатай. Тийм машины эзэнд урамшуулал олгохдоо элэгдэл хорогдлыг хасч тооццог гэнэ. Бээжин хот 70 мянга гаруй такси, 20 мянган нийтийн тээврийн автобустай.
Тэдгээрийг эдэлгээний хугацаа дуусаагvй, єнгє vзэмж сайтай, шинэ байхыг шаарддаг. Агаар бохирдуулахгvй байх нь гол шалгуур. Такси єдєрт 300-400 мянган км зам туулдаг тул хуучирсан таксиг нийтийн хэрэглээнээс шахахын сацуу чанар сайтай тvлш, бензин шатахуун хэрэглэх бодлого баримталдаг. Агаарын бохирдлыг бууруулахын зэрэщээ єдрєєс єдєрт тоо нь vржиж буй автомашинаас улбаатай замын тvгжрэлийг утаатай тэмцэх ажилтайгаа хамтатган шийдэж байгаа нь нэг сумаар хоёр туулай буудахын жишээ юм. Бээжин гэлтгvй Хятадын олонхи хотод бvтээн байгуулалтын ажил ид єрнєж байна. Хаа саагvй сvндэрлэх их барилгуудыг барих явцад vvсч буй тоосонцор агаарын бохирдолд ихээхэн хор уршиг vзvvлдэг гэж мэргэжилтнvvд vздэг. Тиймээс барилгын ажлыг гаднах орчноос тусгаарласан битvvмжилсэн орчинд явуулахаас гадна сул шороог тvр хугацаагаар хатуу хучилттай болгож чийгшvvлж зvлэгжvvлсний дараа барилга барих зєвшєєрєл олгодог.
Мєн барьж буй барилга байгууламжаас гадагш гарахын ємнє машины дугуйг заавал угааж цэвэрлэсэн байх шаардлага тавьдаг. Эс биелvvлбэл хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авна. Хими цэвэрлэгээ, хувцас угаах газрын vйл ажиллагааг хvртэл агаар бохирдуулдаг гэж vздэг тул тодорхой стандарт шаардлага тавьсны vндсэн дээр ажиллах зєвшєєрєл олгодог гээд агаарын бохирдол vvсгэгч зvйл бvрийг нарийвчлан авч vздэгээрээ Бээжингийн засаг захиргаанаас хэрэгжvvлж буй бодлого онцлог юм. Бээжин хот Улаанбаатараас арав дахин илvv хvн амтай ч замын тvгжрэлийн зовлонг тэр бvр vзэхгvй. Хотын давхар замын асуудлыг цогцоор нь шийдсэн учраас замын бєєгнєрєл vvсч иргэдийг бухимдуулах нь бага. Єрєєнийхєє цонхыг битvvмжлээд тамхи татвал тэсэхийн аргагvй байдал vvсдэг шиг гадаа салхигvй, агаарын солилцоогvй vед нийт автомашины хєдєлгєєнийг хязгаарлаж 50 хувийг нь зогсоолд тавиулах хэсэгчилсэн арга хэмжээ авдаг.
Мєн агаарын чанарын vзvvлэлт ємнєхєєс хавыvй дордсон vед зарим vйлдвэрийн vйл ажиллагааг тvр зогсоох хvртэл арга хэмжээ авдаг. Агаарын бохирдлыг бууруулахын тулд юуны ємнє урьдчилан сэргийлэх стандарт боловсруулахын зэрэгцээ Зао гийн газраас хууль боловсруулахын ємнє олон нийтийн саналыг заавал авах ёстойг профессор Тан Даган онцолж байсан. Тvvнчлэн агаарт бохирдол vvсгэхгvй байх шинэ технологийг нэвтрvvлэх, утаагvй тvлшний хэрэглээг нэмэгдvvлэхэд тєрєєс тухай бvрт нь дэмжлэгvзvvлбэл vр дvн сайтай. Сvvлийн vед тус улсын аж ахуйн нэгж, компаниудын нийгмийн хариуцлагаа ухамсарлах явдал сайжирч агаарын бохирдлоос ангижрах талаар нийтийн хєдєлгєєн єрнvvлж агаарын бохирдлыг бууруулах санд хандив єргєх нь єргєжжээ. Орлогынхоотодорхой хэмжээг энэ санд хандивлах нь тус улсын аж ахуйн нэгжvvдийн хувьд хэвшмэл зvйл болжээ.
Бохирдлын гарал vvсэл, бvтэц, хувь хэмжээг тогтоох нь хамгийн чухал
Хятад 660 орчим хоттой. Фузянь мужийн Сямэн хот цэвэр агаартай цэмцгэр байдлаараа дєрєвдvгээрт шалгарсан хотын нэг. Сvvлийн жилvvдэд агаарын бохирдлыг бvрэн хяналтдаа авсны гол vр дvн нь химийн ямар элементээс агаар бохирдож байгааг нарийвчлан судлаад тvvнд тохирсон арга хэмжээ чадсаных аж. Агаарын бохирдол юунаас болж vvсч буйд ул суурьтай судалгаа хийн бохирдлын гарал vvсэл, бvтэц, хувь хэмжээг тооцож гаргаснаар vйлдвэрлэл, аж ахуй, барилга байгууламж, нийтийн тээврийн хэрэгслийн бохирдлын хувь хэмжээг ялгаж салгасан байна. Энэ нь агаарын бохирдлын талаар шат дараалсан цуврал арга хэмжээ хэрэгжvvлэхэд тулгуур хvчин зvйл болдог.
Мєн хєрсний болон агаар мандлын бохирдлын зааг ялгааг гаргаж эрчим хvчний жижиг, дунд vйлдвэрvvдийг бvрмєсєн хааж дєрвєн компанид vйл ажиллагаа явуулах эрх олгосноор цахилгаан станц, аж vйлдвэрээс ялгарах утааны асуудлыг амархан шийдэж чадсан байна. Сямэн хотод 15 минут тутамд зvлэгжvvлэлт, ногоон байгууламжтай таарах бєгєєд агаарын бохирдлыг дорвитой бууруулахад идэвх зvтгэл гаргасан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг урамшуулдаг. Хэрвээ тухайн албан хаагч агаарын бохирдлын талаар идэвх санаачлагатай ажиллаагvи нь албан тушаалын зэрэг дэв бууруулах шалтгаан болдог. LED технологийг гудамжны гэрэлтvvлэг, цахилгаан эх vvсвэрт ашиглахаас гадна байшингийн дээврийг зvлэгжvvлэх ажил хийж байгаа нь агаарын бохирдлыг мэдэгдэхvйц бууруулж байгаа юм.
Мєн vйлдвэрлэлийн бvсэд ганцхан уурын зуух ажиллуулах шаардлага тавьж, хотын хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тусгайлсан журам мєрддєг. Тvvнчлэн агаарын бохирдолтой тэмцэх, иргэдэд мэдлэг олгох ажил бvр бага, дунд сургуулийн сургалтын хєтєлбєрт оруулахаас эхэлдэг. Иргэн бvр агаарын бохирдлын талаар тодорхой мэдлэгтэй учраас тєр засгаас явуулж буй арга хэмжээнvvдийн vр дvн нааштай болдог байна. Бохирдуулагч субъектэд ч мєн єндєр торгууль ногдуулдаг тул хууль тогтоомж зєрчигдєх явдал цєєн аж. Ийн жижиг гэж голохгvй, том гэж дєвийлгєхгvй хэрэгжvvлж л чадвал агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдэж буй ажлууд жижигддэггvйг Бээжин, Сямэн хотуудын жор харуулж байна. Туршлагыг сонсох нэг хэрэг, харин ажил хэрэг болгох л хамгийн чухал нь.
2024/10/29
2024/10/22
2024/10/18
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05