Хуримтлагдсан эзэнгүй хур хог хаягдлын цэвэрлэх ажлыг 2022 оны 05-р сарын 26-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Орхон, Булган аймгийн хилийн бүс нутаг, Эрдэнэт хотын эргэн тойронд дахь уулын гуу жалга болон Хангал, Эрдэнэт голуудын гольдрил дагуу хуримтлагдсан эзэнгүй хур хог хаягдлын цэвэрлэх ажлыг 2022 оны 05-р сарын 26-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Цэвэрлэгээний ажлын хүрээнд нийт 44 цэгт хуримтлагдсан 939 м3 хог хаягдлыг цэвэрлэж, Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Баян-Өндөр сумын ЗДТГ-тай хамтран 20 иргэнийг түр ажлын байраар хангаж ажиллаа.
2022/05/27
ИРГЭД ОРОН НУТГИЙН АГААРЫН ЧАНАРЫН МЭДЭЭГ ХАРДАГ БОЛЛОО
ИРГЭД ОРОН НУТГИЙН АГААРЫН ЧАНАРЫН МЭДЭЭГ ХАРДАГ БОЛЛОО
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын алба, Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ, Цаг уур, орчны шинжилгээний газар, Аствишн ХХК-аас ажлын хэсэг ажиллаж "Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ Хаягдлын аж ахуйгаас үүсэж байгаа цагаан тоосны агаар орчинд үзүүлж буй хэмжилтийн мэдээллийг Agaar.mn холбох ажлыг амжилттай хийж дуусгалаа.
2022/05/18