УЛААНБААТАР ХОТЫН ХҮЙТНИЙ УЛИРЛЫН АГААРЫН ЧАНАРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ /2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САР/

Нийтлэгдсэн огноо: 2026/05/06

Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчмын 19 цэгт агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), РМ2.5, PM10 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (О3) болон цаг уурын үзүүлэлтүүдийг тасралтгүй хэмжилтийн автомат багажаар тодорхойлж байна. Улаанбаатар хотын агаар бохирдуулах бодисын 2026 оны 04 дүгээр сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үе 2025 оны 04 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад азотын давхар исэл (NO2) 9 мкг/м3-ээр буюу 26 %-иар, хүхэрлэг хий (SO2) 9 мкг/м3-ээр буюу 41 %-иар, PM2.5 тоосонцор 5 мкг/м3-ээр буюу 28 %-иар, PM10 тоосонцор 43 мкг/м3-ээр буюу 45 %-иар тус тус бага байна.

 

Хүснэгт 1. Агаар дахь бохирдуулах бодисын 2025, 2026 оны 04 дүгээр сарын дундаж агууламж

 

Улаанбаатар хотын 2026 оны 04 дүгээр сарын агаар бохирдуулагч бодисын дундаж агууламжийг өнгөрсөн оны мөн үе буюу 2025 оны 04 дүгээр сартай харьцуулж харууллаа. (Зураг 1- 13)

 

Зураг 1. 2025, 2026 оны 04 дүгээр сарын агаар бохирдуулах бодисын дундаж агууламж

 

РМ2.5 тоосонцор

Зураг 2. PM2.5 тоосонцрын 04 дүгээр сарын агууламж, 2021-2026 он

 

Улаанбаатар хотын агаар дахь PM2.5 тоосонцрын 2026 оны 04 дүгээр сарын дундаж агууламжийг 2021 оны 04 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад 3 мкг/м3-ээр буюу 19 %-иар, 2022 оны 04 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад 13 мкг/м3-ээр буюу 50 %-иар, 2023, 2024 оны 04 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад 8 мкг/м3-ээр буюу 38 %-иар, 2025 оны 04 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад  5 мкг/м3-ээр буюу 28%-иар тус тус бага байна. (Зураг 2).

 

Зураг 3. PM2.5 тоосонцрын 04 дүгээр сарын дундаж агууламж харуул тус бүрээр

 

2026 оны 04 дүгээр сарын РМ2.5 тоосонцрын дундаж агууламжийг 2025 оны 04 дүгээр сарын дундаж агууламжтай агаарын чанарын хяналт шинжилгээний станц тус бүрээр харьцуулахад Мишээл экспо 13 мкг/м3, Баруун 4-н зам 5 мкг/м3-ээр, 1-р хороолол 13 мкг/м3-ээр, Бөхийн өргөө 8 мкг/м3, 100-н айл 3 мкг/м3, Ургах наран хороолол 10 мкг/м3, Хайлааст 16 мкг/м3, Шархад 5 мкг/м3-ээр, Налайх 5 мкг/м3, Нисэх 6 мкг/м3-ээр, Толгойт 10 мкг/м3-ээр, Зурагт 13 мкг/м3-ээр, Амгалан 3 мкг/м3-ээр, Баянхошуу 7 мкг/м3-ээр, Дамбадаржаа 3 мкг/м3 тус тус бага. Харин Цахилгаан станц  2 мкг/м3, Зайсан 9 мкг/м3-ээр, Яармаг 8 мкг/м3-ээр их байна. (Зураг 3).

 

Зураг 4. PM2.5 тоосонцрын 04 дүгээр сарын хоногийн дундаж агууламж

 

2026 оны 04 дүгээр сарын РМ2.5 тоосонцрын хоногийн дундаж агууламж 1-53 мкг/м3 байсан байна. РМ2.5 тоосонцрын хамгийн бага агууламж нь 04 дүгээр сарын 10, 15, 19, 26, 30-нд Хайлааст, Шархад, Налайх орчим 1 мкг/м3, харин хамгийн өндөр агууламж илэрсэн цэг 04 дүгээр сарын 03-нд Цахилгаан станц орчим 53 мкг/м3 буюу MNS 4585:2025 АЧС-аас 1.4 дахин их байсан байна (Зураг 4).

 

РМ10 тоосонцор

Зураг 5. PM10 тоосонцрын 04 дүгээр сарын агууламж, 2021-2026 он

 

Улаанбаатар хотын агаар дахь PM10 тоосонцрын 2026 оны 04 дүгээр сарын дундаж агууламжийг 2021 оны 04 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад 10 мкг/м3-ээр буюу 16 %-иар, 2022 оны 04 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад 35 мкг/м3-ээр буюу 40 %-иар, 2023 оны 04 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад 19 мкг/м3-ээр буюу 26 %-иар, 2024 оны 04 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад 29 мкг/м3-ээр буюу 35 %-иар, 2025 оны 04 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад  43 мкг/м3-ээр буюу 45 %-иар тус тус бага байна.  (Зураг 5).

 

Зураг 6.  PM10 тоосонцрын  04 дүгээр сарын дундаж агууламж харуул тус бүрээр

 

2026 оны 04 дүгээр сарын РМ10 тоосонцрын дундаж агууламжийг 2025 оны 04 дүгээр сарын дундаж агууламжтай агаарын чанарын хяналт шинжилгээний станц тус бүрээр харьцуулахад Мишээл экспо 16 мкг/м3 -ээр, Баруун 4-н зам 21 мкг/м3-ээр, 1-р хороолол 52 мкг/м3-ээр, Бөхийн өргөө 18 мкг/м3-ээр, 100-н айл 21 мкг/м3-ээр, Ургах наран хороолол 125 мкг/м3-ээр, Хайлааст 25 мкг/м3-ээр, 5 буудал 33 мкг/м3-ээр, Зайсан 32 мкг/м3-ээр, Шархад 27 мкг/м3-ээр, Налайх 27 мкг/м3-ээр, Яармаг 17 мкг/м3 –ээр, Нисэх 23 мкг/м3-ээр, Толгойт 41 мкг/м3-ээр, Зурагт 40 мкг/м3- ээр, Амгалан 18 мкг/м3- ээр, Дамбадаржаа 43 мкг/м3-ээр тус тус бага байна (Зураг 6).

 

Зураг 7. PM10 тоосонцрын 04 дүгээр сарын хоногийн дундаж агууламж

 

2026 оны 04 дүгээр сарын РМ10 тоосонцрын хоногийн дундаж агууламж 5-226 мкг/м3 байсан байна. РМ10 тоосонцрын хамгийн бага агууламж нь 04 дүгээр сарын 12, 13, 15, 19-нд Зайсан орчим 5 мкг/м3, харин хамгийн өндөр агууламж илэрсэн цэг 04 дүгээр сарын 19-нд Дамбадаржаа орчим 226 мкг/м3 буюу MNS 4585:2025 АЧС-аас 2.2 дахин их байсан байна (Зураг 7).

 

Азотын давхар исэл (NO2)

Зураг 8. Азотын давхар ислийн 04 дүгээр сарын дундаж агууламж, 2021-2026 он

 

Азотын давхар исэл (NO2)-ийн 2026 оны 04 дүгээр сарын дундаж агууламжийг 2021 оны 04 дүгээр сарын дундаж агууламжтай ижил түвшинд,  2022 оны 04 дүгээр сарын дундаж агууламжаас 14 мкг/м3-ээр буюу 36 %-иар, 2023 оны 04 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад 7 мкг/м3-ээр буюу 22 %-иар, 2024  оны 04 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад 12 мкг/м3-ээр буюу 32 %-иар, 2025  оны 04 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад 9 мкг/м3-ээр буюу 26 %-иар тус тус бага байна (Зураг 8).

 

Зураг 9. Азотын давхар ислийн 04 дүгээр сарын дундаж агууламж харуул тус бүрээр

 

2026 оны 04 дүгээр сарын азотын давхар исэл (NO2)-ийн дундаж агууламжийг 2025 оны 04 дүгээр сарын дундаж агууламжтай агаарын чанарын хяналт шинжилгээний станц тус бүрээр харьцуулахад Мишээл экспо 1 мкг/м3-ээр, Баруун 4-н зам 5 мкг/м3-ээр, 1-р хороолол 65 мкг/м3-ээр, Бөхийн өргөө 1 мкг/м3-ээр, 100-н айл 4 мкг/м3-ээр, Цахилгаан станц 9 мкг/м3-ээр, Ургах наран хороолол 11 мкг/м3-ээр, Хайлааст 5 мкг/м3-ээр, 5-н буудал 3 мкг/м3-ээр, Зайсан 5 мкг/м3-ээр, Шархад 1 мкг/м3-ээр, Налайх 1 мкг/м3-ээр, Яармаг 5 мкг/м3-ээр, Толгойт 5 мкг/м3-ээр, Зурагт 4 мкг/м3-ээр, Амгалан 4 мкг/м3-ээр тус тус бага байна (Зураг 9).

 

Зураг 10. Азотын давхар ислийн 04 дүгээр сарын хоногийн дундаж агууламж

 

2026 оны 04 дүгээр сарын азотын давхар исэл (NO2)-ийн хоногийн дундаж агууламж 1-60 мкг/м3 байсан байна. Азотын давхар исэл (NO2)-ийн хамгийн бага агууламж 04 дүгээр сарын 25-нд Мишээл экспо орчим 1 мкг/м3, харин хамгийн өндөр агууламж илэрсэн цэг 04 дүгээр сарын 13-нд Баруун 4 зам орчим 60 мкг/м3 буюу MNS 4585:2025 АЧС-аас 1.2 дахин их байсан байна (Зураг 10).

 

Хүхэрлэг хий (SO2)

Зураг 11. Хүхэрлэг хийн 04 дүгээр сарын дундаж агууламж, 2021-2026 он

 

Агаар дахь хүхэрлэг хий (SO2)-н 2026 оны 04 дүгээр сарын дундаж агууламжийг 2021 оны 04 дүгээр сарын дундаж агууламжаас 23 мкг/м3-ээр буюу 64 %-иар, 2022 оны 04 дүгээр сарын дундаж агууламжаас 36 мкг/м3-ээр буюу 73 %-иар, 2023 оны 04 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад 17 мкг/м3-ээр буюу 57 %-иар, 2024  оны 04 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад 13 мкг/м3-ээр буюу 50 %-иар, 2025  оны 04 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад 9 мкг/м3-ээр буюу 41 %-иар тус тус бага байна (Зураг 11).

 

Зураг 12. Хүхэрлэг хийн 04 дүгээр сарын дундаж агууламж харуул тус бүрээр

 

2026 оны 04 дүгээр сарын хүхэрлэг хий (SO2)-н дундаж агууламжийг 2025 оны 04 дүгээр сарын дундаж агууламжтай агаарын чанарын хяналт шинжилгээний станц тус бүрээр харьцуулахад Мишээл экспо 9 мкг/м3-ээр, Баруун 4-н зам 7 мкг/м3-ээр, 1-р хороолол 38 мкг/м3-ээр, Бөхийн өргөө 7 мкг/м3-ээр, 100-н айл 7 мкг/м3-ээр, Цахилгаан станц 2 мкг/м3-ээр, Хайлааст 15 мкг/м3-ээр , 5 буудал 16 мкг/м3-ээр, Зайсан 5 мкг/м3-ээр, Шархад 5 мкг/м3-ээр, Налайх 4 мкг/м3-ээр, Яармаг 6 мкг/м3-ээр, Толгойт 24 мкг/м3-ээр тус тус бага. Харин Ургах наран хороолол 1 мкг/м3-ээр, Баянхошуу 1 мкг/м3-ээр их байна. (Зураг 12).

 

Зураг 13. Хүхэрлэг хийн 04 дүгээр сарын хоногийн дундаж агууламж

 

2026 оны 04 дүгээр сарын хүхэрлэг хийн (SO2) хоногийн дундаж агууламж 1-49 мкг/м3 байсан байна. Хүхэрлэг хий (SO2)-н хамгийн бага агууламж нь 04 дүгээр сарын 5, 6, 27, 30-нд Мишээл экспо, Цахилгаан станц, Зайсан орчим 1 мкг/м3, харин хамгийн өндөр агууламж илэрсэн цэг 04 дүгээр сарын 02-нд Налайх орчим 49 мкг/м3 хүрсэн боловч MNS 4585:2025 АЧС-аас даваагүй байна (Зураг 13).

 

 

 

 

 

 

 

 

 

2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН АГААРЫН ЧАНАРЫН ИНДЕКСИЙН МЭДЭЭ,

/АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ СТАНЦ ТУС БҮРЭЭР/

 

 

 

ХҮЙТНИЙ УЛИРАЛ БУЮУ 2025 ОНЫ 10-12, 2026 ОНЫ 01-04 ДҮГЭЭР САР

 

Хүйтний улирал буюу 2025 оны 10-12 сар, 2026 оны 01-04 дүгээр сарын Улаанбаатар хотын агаар дахь бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг өмнөх онуудын мөн үе  2024 оны 10-12 сар, 2025 оны 01-04 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад PM2.5 тоосонцор нь 9 мкг/м3 буюу 17 %-иар, азотын давхар исэл (NO2) нь 2 мкг/м3-ээр буюу 4 %-иар, PM10 тоосонцор нь 23 мкг/м3-ээр буюу 21 %-иар, хүхэрлэг хий (SO2) нь 36 мкг/м3-ээр буюу 54 %-иар тус тус бага байна.

 

Агаар дахь бохирдуулах бодисуудын  агууламжийн өөрчлөлтийг  зураг (1-8)-д  харуулав. 

 

РМ2.5 тоосонцор

Зураг 1. Хүйтний улирлын PM2.5 тоосонцрын сарын дундаж агууламж, 2018-2026 он

 

2025 оны 10-12, 2026 оны 1-4 дүгээр сарын PM2.5 тоосонцрын дундаж агууламжийг өмнөх онуудтай харьцуулахад 2018-2019 оноос 64 мкг/м3-ээр буюу 60 %-иар бага, 2019-2020 оноос 21 мкг/м3-ээр буюу 33 %-иар бага, 2020-2021 оноос 17 мкг/м3-ээр буюу 28 %-иар бага, 2021-2022 оноос 22 мкг/м3-ээр буюу 34 %-иар бага, 2022-2023 оноос 18 мкг/м3-ээр буюу 29 %-иар бага, 2023-2024 оноос 20 мкг/м3-ээр буюу 32%-иар бага, 2024-2025 оноос 9 мкг/м3-ээр буюу 17 %-иар тус тус бага байна (Зураг 1).

 

Зураг 2. Хүйтний улирлын PM2.5 тоосонцрын сарын дундаж агууламж, 2022-2026 он

 

2025-2026 оны хүйтний улиралд агаар дахь PM2.5 тоосонцрын сарын дундаж хамгийн өндөр агууламж 2025 оны 12 дугаар сард 77 мкг/м3 байсан бөгөөд 2024 оны 12 дугаар сарын дундажтай харьцуулахад 18 мкг/м3-ээр буюу 19 %-иар бага байна (Зураг 2).

 

Азотын давхар исэл (NO2)

Зураг 3. Азотын давхар ислийн хүйтний улирлын дундаж агууламж, 2018-2026 он

 

2025 оны 10-12, 2026 оны 1-4 дүгээр сарын азотын давхар ислийн (NO2) дундаж агууламжийг өмнөх онуудтай харьцуулахад 2018-2019 оноос 1 мкг/м3-ээр буюу 2 %-иар их, 2019-2020 оноос 8 мкг/м3-ээр буюу 15 %-иар бага, 2020-2021 оноос 2 мкг/м3-ээр буюу 5 %-иар их, 2021-2022 оноос 7 мкг/м3-ээр буюу 14 %-иар бага, 2022-2023 оноос 6 мкг/м3-ээр буюу 12 %-иар бага, 2023-2024 оноос 9 мкг/м3-ээр буюу 17%-иар бага, 2024-2025 оноос 2 мкг/м3-ээр буюу 4 %-иар бага байна. (Зураг 3).

 

 

Зураг 4. Хүйтний улирлын азотын давхар ислийн сарын дундаж агууламж, 2022-2026 он

 

2025-2026 оны хүйтний улиралд агаар дахь азотын давхар ислийн (NO2) хамгийн өндөр агууламж 2025 оны 12 дугаар сард 58 мкг/м3 байсан бөгөөд 2024 оны 12 дугаар сарын дундажтай харьцуулахад 4 мкг/м3-ээр буюу 7 %-иар их байна (Зураг 4).

 

РМ10 тоосонцор

Зураг 5. Хүйтний улирлын PM10 тоосонцрын дундаж агууламж, 2018-2026 он

 

2025 оны 10-12, 2026 оны 1-4 дүгээр сарын PM10 тоосонцрын дундаж агууламжийг өмнөх онуудтай харьцуулахад 2018-2019 оноос 100 мкг/м3-ээр буюу 54 %-иар бага, 2019-2020 оноос 28 мкг/м3-ээр буюу 25 %-иар бага, 2020-2021 оноос 23 мкг/м3-ээр буюу 21 %-иар бага, 2021-2022 оноос 38 мкг/м3-ээр буюу 31 %-иар бага, 2022-2023 оноос 23 мкг/м3-ээр 21 %-иар бага, 2023-2024 оноос 17 мкг/м3-ээр 17 %-иар бага,  2024-2025 оноос 23 мкг/м3-ээр 21 %-иар бага байна (Зураг 5).

 

 

Зураг 6.  Хүйтний улирлын PM10 тоосонцрын сарын дундаж агууламж, 2022-2026 он

 

2025-2026 оны хүйтний улиралд агаар дахь PM10 тоосонцрын хамгийн өндөр агууламж 2025 оны 12 дугаар сард 105 мкг/м3 байсан бөгөөд 2024 оны 12 дугаар сарын дундажтай харьцуулахад 25 мкг/м3-ээр буюу 19 %-иар бага байна (Зураг 6).

 

Хүхэрлэг хий (SO2)

Зураг 7. Хүйтний улирлын хүхэрлэг хийн дундаж агууламж, 2018-2026 он

 

2025 оны 10-12, 2026 оны 1-4 дүгээр сарын хүхэрлэг хийн (SO2) дундаж агууламжийг өмнөх онуудтай харьцуулахад 2018-2019 оноос 6 мкг/м3-ээр буюу 17 %-иар бага, 2019-2020 оноос 35 мкг/м3-ээр буюу 54 %-иар бага, 2020-2021 оноос 82 мкг/м3-ээр буюу 73 %-иар бага, 2021-2022 оноос 70 мкг/м3-ээр буюу 70 %-иар бага, 2022-2023 оноос 61 мкг/м3-ээр буюу 67 %-иар бага, 2023-2024 оноос 51 мкг/м3-ээр буюу 63 %-иар бага, 2024-2025 оноос 36 мкг/м3-ээр буюу 54 %-иар бага байна. (Зураг 7).

 

Зураг 8. Хүйтний улирлын хүхэрлэг хийн сарын дундаж агууламж, 2022-2026 он

 

2025-2026 оны хүйтний улиралд агаар дахь хүхэрлэг хийн (SO2) хамгийн их агууламж 2026 оны 01 дүгээр сард 47 мкг/м3 байсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын дундажтай харьцуулахад 77 мкг/м3-ээр буюу 62 %-иар бага байна. (Зураг 8)

 

УЛААНБААТАР ХОТЫН 2025 ОНЫ 10 ДУГААР САРЫН АГААРЫН ЧАНАРЫН ИНДЕКС

 

 

УЛААНБААТАР ХОТЫН 2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН АГААРЫН ЧАНАРЫН ИНДЕКС

 

 

УЛААНБААТАР ХОТЫН 2025 ОНЫ 12 ДУГААР САРЫН АГААРЫН ЧАНАРЫН ИНДЕКС

 

 

УЛААНБААТАР ХОТЫН 2026 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН АГААРЫН ЧАНАРЫН ИНДЕКС

 

 

УЛААНБААТАР ХОТЫН 2026 ОНЫ 02 ДУГААР САРЫН АГААРЫН ЧАНАРЫН ИНДЕКС

 

 

УЛААНБААТАР ХОТЫН 2026 ОНЫ 03 ДУГААР САРЫН АГААРЫН ЧАНАРЫН ИНДЕКС

 

 

УЛААНБААТАР ХОТЫН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН АГААРЫН ЧАНАРЫН ИНДЕКС

 

 

 

                                                ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

                             УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

 

Facebook Twitter YouTube