Онцлох

Их уншсан


Шинэ

image description

Агаар дахь хорт бодисуудын хэмжээ 2012 онтой харьцуулахад 40 хүртэл хувиар буурчээ

Энэ жилийн утааны улиралд авах арга хэмжээнүүд, өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн гол ажлуудын талаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Үндэсний хорооны бүрэлдэхүүнд холбогдох яам, агентлагууд, нийслэлийн захиргааны байгууллагуудын удирдлагууд багтдаг. Өнөөдрийн нээлттэй мэдээллийг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцогт, Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, санхүүжүүлэгч “Цэвэр агаарын сан”-гийн гүйцэтгэх захирал Д.Баасан болон “Улаанбаатар цэвэр агаар” төслийн захирал Н.Энхболд нар өгсөн юм.

2014/11/20      

image description

Утаагүй зуух худалдаж авсан иргэд 256 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ

"Цэвэр агаар сан"- ийн гүйцэтгэх захирал Д.Баасантай ярилцлаа.

2014/11/20      

image description

Утаан дундаас сийрэх нэгэн бодол

Үнэндээ бас хийгээд байгаа ажил олонтой л юм. Харагдаж байна. 2013-2014 онд гэхэд 45 000 хөнгөлөлттэй үнэ бүхий сайжруулсан зуухыг гэр хорооллын айл өрхүүдэд өгөхөөр төлөвлөснөөс 29 000-ыг нь түгээжээ. Энэ намар нэмж 22 000 зуух өгснөөр нийслэлийн гэр хорооллын 193 000 айл өрхийн 170 000 нь сайжруулсан зуухтай болж байгаа гэнэ. Стандартын шаардлага хангасан сайжруулсан түлш үйлдвэрлэх, шинэ технологи нэвтрүүлэх, аж ахуйн нэгжүүдтэй бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулан ажиллаж байгаа аж. Чухам л энэ л хэрэгтэй байгаа юм, дундаас нь шинэ технологи нэвтрүүлнэ гэх найдвар төрүүлсэн ганц л зүйл сонсогдож байна!

2014/11/20      

image description

Дэд станцуудын агаарын шугамын ачааллыг бууруулна

Нийслэлийн Засаг дарга “Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх ажлын жагсаалт батлах тухай” А/859 дугаар захирамж гаргалаа.

2014/11/20      

image description

Уурын зуухны яндантай тэмцэж эхэллээ

Улаанбаатар хотод 1300 гаруй уурын зуух байдаг. Гэр хороолол дахь сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хороо зэрэг төрийн байгууллагуудын халаалтыг шийдэх зорилгоор байгуулсан уурын зуухнууд шүү дээ. Эдгээр уурын зуухнаас ялгарч байгаа утаа нийслэлийн агаарын бохирдлын 20 орчим хувийг үүсгэдэг гэсэн тооцоо байгаа юм. Уг нь уурын зуухтай байгууллагуудыг төвлөрсөн шугамд холбочих юм бол нийслэлийн утаа 20 хувиар буурах боломжтой болох нь. Гэвч энэ ажилд цаг хугацаа, хөрөнгө мөнгө их шаардагдах болохоор тэр болтол хүлээвэл бүтэхгүй. Энэ жил гэхэд л нийслэлийн 113 дугаар сургууль, 124 дүгээр цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны байр, 100 айл дахь орон сууцңы барилга зэргийг төвлөрсөн дулаанд холбосон аж. Мөн 39 дүгээр сургуулийг төвийн шугамд холбож байгаа юм билээ. Энэ маягаар олон жилийн ажил болно.

2014/11/20      

image description

Утааг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал

Манай сонин энэ удаагийн “Нэг сэдэв & өөр өнцөг” булангаараа утааны асуудлыг онцолж байгаа юм. Гэхдээ утаа асуудал боллоо гэж дуугарахыг хүссэнгүй. Тэртэй тэргүй утаа асуудал болсныг бид мэдэж байгаа. Харин бууруулах тал дээр юу хийж байгаа болон юу хийвэл болох вэ гэдэг өнцгийг гаргахыг хүссэн юм.

2014/11/20      

image description

Монгол инженерүүд өөрсдийн зохион бүтээсэн халаалтын төхөөрөмжийг танилцууллаа

Монгол гэр, байшинд тохирох халаалтын шинэ төхөөрөмжүүдтэй Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хурлаар танилцлаа. Монголын Монватт, Германы Олсберг компанийн хамтарсан судалгааны баг сүүлийн хоёр жилийн хугацаанд туршилт, судалгаа хийсний дүнд шөнийн цагт өөртөө дулаан хуримтлуулаад, өдрийн цагт хадгалсан дулаанаа ашиглан гэр, байр халаах төхөөрөмж зохион бүтээжээ.

2014/11/20      

image description

Утаатай тэмцэхэд олон нийтийн оролцоо, хяналт дутаж байна гэж судлаачид дүгнэжээ

Агаарын бохирдлыг бууруулах ажилд иргэд, олон нийтийн оролцоо, хяналт, зөв дадал дутаж байна гэж Хэрэглээний сэтгэл судлалын төвийнхөн өөрсдийн хийсэн тандалт судалгаандаа үндэслэн дүгнэлээ.

2014/11/20      



Facebook Twitter YouTube