Мэдээ, мэдээлэл

ТӨВЛӨРСӨН ДУЛААНД ХОЛБОГДООГҮЙ ХАЛААЛТЫН ЗУУХАНД ШҮҮЛТҮҮР СУУРИЛУУЛСНААР ҮР ДҮН ГАРЧ БАЙНА

Нийтлэгдсэн огноо: 2021/07/02

    Монгол Улсын Засгийн 2017 оны 98 дугаар тогтоолоор баталсан Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт тусгагдсан ажлын хүрээнд Баянзүрх дүүрэгт дулаан үйлдвэрлэх, түгээх зориулалттай хангах тусгай зөвшөөрөлтэй 100 квт-аас дээш  хүчин чадалтай халаалтын зуухтай ШШГЕГ-ын харъяа 407 дугаар нээлттэй хаалттай, 441 дүгээр нээлттэй хорих  ангиудын  халаалтын зууханд  2019-2020 оны хооронд нийт 12 шүүлтүүрийг суурилуулсан.

    Дээрхи суурилуулсан шүүлтүүрийн эдэлгээ, ашиглалт газар дээрээ ямар үр дүн үзүүлж байгаатай ОББҮХ-ны Ажлын албаны дарга Б.Алтанзул /2021.7.2/ танилцлаа.

    Өнгөрсөн оны 10 дугаар  сард манай 407 дугаар  ангийн халаалтын зууханд 6 шүүлтүүрийг суурилуулж өгснөөр агаарын бохирдол тоосонцорын хэмжээ мэдэгдэхүйц буурсан. Эрс тэрс уур амьсгалтай манай улсын хувьд  өвлийн улиралд  цандалтаар  соролт нь багасах асуудал гарч байгаа боловч  янданг 7-14 хоногт хөөлөхөд галлагааны хувьд ямар нэгэн асуудалгүй хэвийн ажилладаг гэдгийг тус ангийн дарга, хурандаа Ц.Хишигбаяр  тайлбарлалаа.

    Мөн 441 дүгээр нээлттэй хорих ангийн хувьд  мөн л 6 шүүлтүүрийг өнгөрсөн жил суурилуулж өгснөөр 24 цагийн байнгын ачаалалтай ажиллаж байсан ч доголдол гараагүй. 500 литрийн багтаамжтай  саванд усыг 7 хоног бүр сольж байна. Усаа солихоос өмнө 1кг  зориулалтын усыг зөөлрүүлдэг натрийн гидроксид бодис хийхэд тортогийг нь бүрэн шүүж, ёроолд нь үнсийг авч үлдэж байна. Энэхүү шүүлтүүрийг суурилуулснаар үнстэй холилдож утаа их хэмжээгээр агаарт гардаг байсан нь  зогсож яндангийн шүүлтүүрээр цэвэр ус дээшээ гарч агаарын бохирдол 80-аас дээш хувь багасч утаа шингэрсэн. Цаашид халаалтын том зуухны хувьд эвдрэлтэй, моторын хувьд эдэлгээ тааруу, зориулалтын бодис нацосын баталгаат хугацаан дээр анхаарах шаардлагатайг  тус  ангийн дарга, хурандаа Ц.Мэндсайхан  хэлж байлаа.

      Энэхүү ажлын гүйцэтгэгчээр “Хэбай” ХХК шалгарч шүүлтүүрийн нэг бүрийн үнийг 30,5 сая гаруй төгрөгөөр хийж гүйцэтгэсэн байна.

 

                                                                                    ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ

                                                                                                      ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Facebook Twitter YouTube