Мэдээ, мэдээлэл

ЭКО СУУРИН НҮХТЭЙ АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙГ ХЭРЭГЛЭЭНДЭЭ НЭВТРҮҮЛЛЭЭ

Нийтлэгдсэн огноо: 2021/06/23

       Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороотой “Гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэх  ажил”-ын төслийн гүйцэтгэгчээр шалгарч гэрээ байгуулан ажилласан “Дархан нэгдэл” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн эко нэвчилтгүй суурин нүхтэй ариун цэврийн  байгууламжтай ОББҮХ-ны Нарийн бичгийн дарга Б.Алтанзул болон бусад албаныхан  очиж  /2021.6.22/  танилцлаа.

     Ариун цэврийн байгууламжид хамрагдсан БЗД-ийн 21 дүгээр хорооны 14 дүгээр хэсгийн айл өрхүүд болон 27-р хорооны  дахин төлөвлөлтөд  ороогүй, хаягийн давхцал үүсээгүй  айл өрхүүдийг сонгон кабин угсралт 800 ширхэгийг угсарч 500 айлын кабин болон  бусад тоноглолыг суурилуулсан байна. Харин хэрэглээндээ нэвтрүүлсэн иргэдийн хувьд төмөр бетонон кольцооны хэмжээг  томруулах  хүсэлттэй байгаа саналаа хэлж байсан юм.

      Энэхүү ариун цэврийн байгууламж нь хөрс болон орчныг бохирдуулахгүй, ашиглалтын зардал багатай жилдээ хоёр  удаа л хэрэглээнээс хамаарч бохирын машинаар соруулдаг,  нэг суурилуулсан байхад урт хугацаагаар ашиглах боломжтой бөгөөд нарны зайн хураагууртай, мэдрэгчтэй гэрэлтэй, төмөр бетонон тагтай, байгалийн гэрэл орох цонхтой зэрэг олон давуу талтай юм. Нэг удаагийн соруулалтын өртөгийн хувьд 35,000-45,000 төгрөгийн хооронд багтдаг байна.  "Дархан нэгдэл" ХХК-ийн удирдлагын зүгээс хэрэглээ дөнгөж эхэлж байна. Нэг  ариун цэврийн байгууламжийг барихад 1,8 сая төгрөгийн төсөвт багтана. Эхний удаад улсын төсвөөр  өрхүүдэд үнэ төлбөргүй суурилуулж өгсөн. Цаашид илүү олноор хийвэл үнийн хувьд буурна гэдгийг хэлж байлаа. 

      “Дархан нэгдэл” ХХК-ийн хувьд 1000 гаруй айлд нэвчилтгүй суурин нүхтэй  соруулдаг ариун цэврийн байгууламжийг суурилуулж байгаа бөгөөд  энэ чиглэлээр дагнан ажилладаг компани аж.

Facebook Twitter YouTube