Мэдээ, мэдээлэл

ХҮЧТЭЙ САЛХИ БОЛОН ШОРООН ШУУРГАНЫ УЛМААС АГААР ДАХЬ ТООСОНЦОРЫН ХЭМЖЭЭ ЭРС НЭМЭГДСЭН

Нийтлэгдсэн огноо: 2021/03/15

    Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хот орчмоор салхины дундаж хурд ихэнх хугацаанд секундэд 8-11 метр байсан бөгөөд 3 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Монгол орны хэмжээнд цаг агаарын аюултай болон гамшигт ажиглагдаж, Улаанбаатар хотын Багануур дүүрэг, Буянт-Ухаа орчмоор салхины хурд секундэд 10-12 метр, зарим үед түр зуур секундэд 25 метр хүрч ширүүсч шороон шуурганы үзэгдэл ажиглагдсан байна.

    Үүний улмаас 14-ний өдөр агаар дахь тоосонцорын агууламж эрс нэмэгдэж улмаар Улаанбаатар хотын хувьд үзэгдэх орчин эрс муудаж, агаар дахь PМ10 тоосонцорын агууламж 990мкг/м3  буюу хүлцэх агууламжаас 9-10 дахин өндөр байв. Агаарын чанарын индексийн үзүүлэлтээр PМ10 тоосонцорын агууламж үйлдвэрийн орчим болон алслагдмал бүс болох Ургахнаран хорооллын орчимд маш их бохирдолтой гарсан.  

Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын тойм мэдээлэл:

Хүхэрлэг хий (SO2) дундаж агууламж 2020 онд 42 мкг/м3 байсан бол,  2021 онд 60 мкг/м3 , 24 цагийн дунджаар хамгийн их агууламж 2020 онд 111 мкг/м3 байсан бол 2021 онд 122 мкг/м3  байна.

Азотын давхар исэл (NO2) 7 хоногийн дундаж агууламж 2020 онд 59 мкг/м3 байсан бол 2021 онд 40 мкг/м3, 24 цагийн дунджаар хамгийн их агууламж 2020 онд 167 мкг/м3 байсан бол 2021 онд 66 мкг/м3,

РМ10 тоосонцор 7 хоногийн дундаж агууламж 2020 онд 70 мкг/м3 байсан бол 2021 онд 138 мкг/м3, 24 цагийн дунджаар хамгийн их агууламж 2020 онд 110 мкг/м3 байсан бол 2021 онд 990 мкг/м3,

РМ2.5 тоосонцор 7 хоногийн дундаж агууламж 2020 онд 44 мкг/м3 байсан бол 2021 онд 40 мкг/м3, 24 цагийн дунджаар хамгийн их агууламж 2020 онд 122 мкг/м3 байсан бол 2021 онд 73 мкг/м3  хүрсэн байна.  

Эх сурвалж: Цаг агаар (tsag-agaar.gov.mn)

Facebook Twitter YouTube