Нийтлэгдсэн огноо: 2014/10/01
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны санаачилгаар Монгол улсын Засгийн газрын тусгай сан – Цэвэр агаарын сан, “Улаанбаатар цэвэр агаар” төсөл, Нийслэлийн агаарын чанарын алба хамтран “Сайжруулсан зуух-2014” уулзалт арга хэмжээг энэ сарын 18-наас 20 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Уулзалт, арга хэмжээ өнөөдөр Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимд сайжруулсан зуух үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгээр нээлтээ хийв. Уг үзэсгэлэнд зуух үйлдвэрлэгч БНХАУ, БНТУ болон дотоодын аж ахуй нэгжүүдийн 20 гаруй зуух танилцуулагдав.
Энэ удаагийн уулзалт арга хэмжээнд БНТУ болон БНХАУ-ын зуух үйлдвэрлэгч аж ахуй нэгж болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтэн судлаачдын төлөөлөл урилгаар оролцож байгаагаараа онцлог юм. Оролцогч талууд харилцан өөр өөрийн орны туршлага, санал санаачлагыг солилцон цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ.
“Сайжруулсан зуух-2014” уулзалт арга хэмжээ маргааш буюу энэ сарын 19-ны өдөр уулзалт семинараар үргэлжилнэ.
2024/10/29
2024/10/22
2024/10/18
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05