Мэдээ, мэдээлэл

Жилдээ 50 мянган тонн хагас коксон шахмал түлш үйлдвэрлэнэ

Нийтлэгдсэн огноо: 2014/10/01

Нийслэлийн гэр хорооллын айл өрхийг сайжруулсан түлшээр хангахад нэг галлагааны улиралд 600 мянган тонн сайжруулсан түлш шаардлагатай гэсэн судалгаа бий. Өнөөдрийн байдлаар энэхүү хэрэглээний зөвхөн 1 хувийг хангаж байна. Агаарын бохирдлын 60 хувийг эзэлдэг гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлыг дорвитой бууруулахад сайжруулсан түлшний хэрэглээ, хангамжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Япон улсын эрчим хүчний Недо агентлаг, Куримото компанийн төлөөлөл Багануур дүүргийн нүүрсний уурхайг түшиглэн жилд 50 мянган тонн хагас коксон шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий сайжруулсан түлшний үйлдвэрийн техник, эдийн засгийн үнэлгээг хийж дуусгаснаа Цэвэр агаарын сангийн удирдлагад танилцууллаа.

Facebook Twitter YouTube