Мэдээ, мэдээлэл

“Хүрээлэн буй орчин-2019” эрдэм шинжилгээний хурал болж өнгөрлөө

Нийтлэгдсэн огноо: 2019/06/06

1972 оноос Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүрээлэн буй орчны хөтөлбөрөөс жил бүрийн 6-р сарын 5-ныг Дэлхийн Хүрээлэн буй орчны өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Жил бүр тодорхой сэдвийг онцолж улс орон бүр үйл ажиллагаа зохион байгуулдаг. Энэ жилээс эхлэн Хүрээлэн буй орчны инженер мэргэжилтнүүдийн нийгэмлэгээс “Хүрээлэн буй орчин-2019” Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаа ба цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах юм. Уг хурлыг манай Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос дэмжин оролцлоо.

Өндөр хөгжилтэй орнуудад эрдэм шинжилгээ, судалгаа хийдэг хүмүүс сургууль, хүрээлэн гэлтгүй тухайн салбарын нийгэмлэгүүд чиглэл, чиглэлийнхээ хурлыг дотооддоо ч гэлтгүй гадны оролцогчдыг урьж жил бүр зохион байгуулдаг ба шийдвэр гаргагчид, эрдэмтэд, судлаач, холбогдох салбарынхан, оюутнууд гээд өргөн хүрээнд оролцож мэдээллээ солилцдог юм. Хүрээлэн буй орчны өдрийг тохиолдуулан зохион байгуулагдсан анхдугаар хурлыг БОАЖ-ын Сайдын зөвлөх Г.Нямдаваа нээж, ОББҮХ-ын Ажлын албаны дарга Ч.Гантулга чиглүүлэх илтгэл тавьж оролцов. Агаарын бохирдол, Хөрсний бохирдол, Усны бохирдол, Хог хаягдлын менежмент сэдвүүдээр илтгэлүүд хэлэлцүүлэгдсэн ба оюутны эрдэм шинжилгээний хурал болж амжилттай оролцсон оюутнуудад өргөмжлөл гардуулж, мөнгөн шагналаар шагналаа.

АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫН ЭСРЭГ ХҮЧЭЭ НЭГТГЭЕ!

#ОББҮХ

Facebook Twitter YouTube