Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ /2019.04.22-04.28/

Нийтлэгдсэн огноо: 2019/04/29

Улаанбаатар хотын агаарын чанарын өнгөрсөн 7 хоногийн мэдээ

/2019 оны 4-р сарын 22-28-ны өдөр/

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо.

Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын хэмжээнд 26-ны өдрөөс бусад өдрүүдэд агаар “Хэвийн” болон “Бага бохирдолтой” түвшинд байлаа. Харин 26-ны өдөр хүчтэй шороон шуурганы улмаас Баянхошуу, Цахилгаан станц орчимд “Маш их бохирдолтой”, “Их бохирдолтой” түвшинд хүрч PM10 тоосонцрын агууламж эрс ихэссэн байна. 28-ны өдөр бороо орохын өмнө богино хугацаанд хүчтэй салхилсан хэдий ч 24 цагийн дундажаар агаар “Бага бохирдолтой” түвшинд байсан байна. PM10 тоосонцрын 24 цагийн дундаж хамгийн их агууламж Агаарын чанарын стандартаас 5.4 дахин их байсан байна. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

Facebook Twitter YouTube