Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ /2018.07.02-07.08/

Нийтлэгдсэн огноо: 2018/07/09

Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ

/2018 оны 07.02-07.08 ны өдрийг хүртэлх/

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо.

 Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын төв автозамын дагуу Баруун 4 зам, 13-р хороолол орчим  азотын давхар исэл “Бага зэргийн бохирдолтой” түвшинд хүрсэн байна. Хамгийн их бохирдолтой PM10 тоосонцрын 7 хоногийн дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21% хувиар бага түвшинд, харин 24 цагийн дундаж хамгийн их агууламж агаарын чанарын стандартаас 1.7 дахин их байлаа. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

Facebook Twitter YouTube