АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ТОГТООЛ

Нийтлэгдсэн огноо: 2015/08/03


                                                                                             

                                                                         АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ
                                                                            ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ТОГТООЛ

2015 оны 06 дугаар сарын 16 өдөр                               Дугаар 15/01                                                          Улаанбаатар хот

                                                                          Агаарын бохирдлыг бууруулах зарим
                                                                                      арга хэмжээний тухай

Монгол Улсын Ерөнхий Сайдын 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 151 дүгээр захирамжаар батлагдсан “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажиллах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

  1. Агаар бохирдуулагч суурийн эх үүсвэрийн бүртгэл, тооллогын дүнг эцэслэн үндэсний хорооны хурлаар хэлэлцүүлэхийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Г.Нямдаваа, Цэвэр агаар сангийн гүйцэтгэх захирал Д.Баасанд даалгасугай.
  2. Сайжруулсан шахмал түлшний нийлүүлэлтийн өнөөгийн байдал болон цаашид нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулан танилцуулахыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд даалгасугай.
  3. Нийслэлийн гэр хорооллын агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд хийн хангамжийн хэрэглээг нэмэгдүүлэх, уламжлалт бус шинэ дэвшилтэд техник технологи, бүтээгдэхүүн нэвтрүүлэх зорилгоор хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, Цэвэр агаарын сангийн батлагдсан төсвийн хүрээнд санхүүжүүлж арга хэмжээ авч ажиллахыг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэд дарга, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд даалгасугай.
  4. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлыг эрчимжүүлэх зорилгоор туслах чиг үүрэг бүхий 3 ажилтныг гэрээний үндсэн дээр ажиллуулахыг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэд дарга, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд зөвшөөрсүгэй.
  5. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Г.Нямдаваад үүрэг болгосугай.           
                       

 

 

 

Facebook Twitter YouTube