Мэдээ, мэдээлэл

“Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга зам, боломжууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал-хэлэлцүүлэг болно

Нийтлэгдсэн огноо: 2014/11/25

Хэзээ: 2014.11.27

Хаана: Зайсан дахь БОНХЯ-ны "Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв"

 

ЗОРИЛГО:

 

Нийслэлийн агаарын бохирдлын шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлс, нийгэмд учруулж байгаа тулгамдсан асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, шинжилгээнд тулгуурлан гаргах, агаарын бохирдлыг бууруулах арга замыг боловсруулахад эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлэхэд  хурал-хэлэлцүүлгийн зорилго чиглэнэ.

 

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

  • - Эрчим хүчний технологийн үр ашгийг дээшлүүлэх арга замууд
  • - Шинэ технологи, дэвшилтэт аргууд
  • - Нийслэлийн агаарын бохирдлын төлөв байдал, сүүлийн үеийн судалгаа

 

Мөн олон улсын туршлага, шинжлэх ухаан, орчин үеийн дэвшилтэт технологид тулгуурласан байгаль орчинд ээлтэй эрчим хүч, барилга, тээврийн салбарын төслүүд хэрэгжүүлэх боломжийг хайна. Хурал-хэлэлцүүлгээс зөвлөмж гаргана.

 

ОРОЛЦОГЧИД:

  • - АББҮХ, БОНХЯ, УУЭХЯ, ЗТБХБЯ, НЗДТГ, НАЧА, УЦУОХ, Цэвэр агаарын сан зэрэг төрийн байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд
  • - ШУА, ШУТИС, ДТҮЭХ, МАУА, АШУҮИС, НЭМХ зэрэг шинжилгээ, судалгааны байгууллагын эрдэмтэн судлаачид
  • - УБДС ТӨХК, УЦТС ТӨХК, Хасу-Эрчим ХХК-ийн удирдлагууд

 

 

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

  1. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо
  2. Шинжлэх ухааны академи
  3. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам
Facebook Twitter YouTube