Мэдээ, мэдээлэл

Утаатай тэмцэхэд олон нийтийн оролцоо, хяналт дутаж байна гэж судлаачид дүгнэжээ

Нийтлэгдсэн огноо: 2014/11/20

Агаарын бохирдлыг бууруулах ажилд иргэд, олон нийтийн оролцоо, хяналт, зөв дадал дутаж байна гэж Хэрэглээний сэтгэл судлалын төвийнхөн өөрсдийн хийсэн тандалт судалгаандаа үндэслэн дүгнэлээ.

 

Хөнгөлөлттэй үнээр авсан зуухаа зарж борлуулдаг, зуух болон түлшийг зөв хэрэглэдэггүй, гэр байшиндаа дэвшилтэт технологи ашиглахыг хүсдэггүй, автомашины хуучирсан эд ангиудаа шинэчилдэггүй, ахуйн эко хэвшилгүй гэх мэт иргэдийн сэтгэл зүйтэй холбоотой хандлага нь утаа бууруулах ажлыг хойш татсаар байна гэж тэд үзлээ.

 

Олон улсын жишээ туршлагаас үзэхэд, төрийн бодлого үйл ажиллагааг олон нийт ойлгож, оролцож, хянажбайж утаатай тэмцэх ажил үр дүнд хүрдэг байна.Иргэд зөв дадал хэвшилтэй оролцогч хийгээд мэдлэг мэдээлэлтэй хянагч байж чадсан үед энэ чиглэлийн ажил тооцоолсон үр дүндээ хүрнэ гэж судлаачид дүгнэлээ.

 

Судалгаа хийсэн багийнхан энэ дүгнэлтдээ үндэслэн нийслэлийн утааны голомт 3 дүүргийн 40 шахам мянган айл өрхийг хамруулан хэрэглэгчдийн сэтгэл зүй, зөв хэвшилд зориулсан үзүүлэх зорилтот ажил зохион байгуулах боломжтой гэдгээ Үндэсний хорооны гишүүдэд танилцууллаа.

 

Shuud.mn

2014.10.16

Facebook Twitter YouTube