Ахуйн хэрэглээний зуух, техникийн ерөнхий шаардлага

Нийтлэгдсэн огноо: 2014/09/16

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ 

АХУЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ЗУУХ, ТЕХНИКИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

MNS 5216-1 : 2011

АЛБАН ХЭВЛЭЛ

СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР Улаанбаатар хот
2011 он 

 

ӨМНӨХ ҮГ

 

Стандартчилал, Хэмжил Зүйн Газар (цаашид СХЗГ гэх) нь Олон Улсын Стандартчиллын Байгууллагын гишүүн бөгөөд үйл ажиллагааныхаа хүрээнд улсын стандартчиллын бодлогыг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг.

 

Тус Газар нь тухайн салбарын улсын стандартын төсөл боловсруулах ажлыг техникийн хороогоор дамжуулан гүйцэтгэдэг. Техникийн хороогоор хэлэлцэж 75- аас доошгүй хувийн саналаар зөвшилцсөн стандартын төслийг Стандартчилал, Хэмжил Зүйн Үндэсний Зөвлөл (СХҮЗ)-ийн тогтоолоор баталснаар улсын хэмжээнд хүчин төгөлдөр болно.

 

Энэхүү стандартыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захиргачийн 2011 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 221 дүгээр тушаалаар байгуулсан ажлын хэсэг боловсруулав.

 

Энэ стандартыг Эрчим хүчний стандартчиллын техникийн хороо болон Байгаль орчины стандартчиллын техникийн хороогоор хэлэлцэн зөвшилцөж, Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн тогтоолоор баталсан болно. 

Facebook Twitter YouTube