Нийтлэгдсэн огноо: 2014/11/06
Агаарын бохирдлыг бууруулахад
Засгийн газраас хэрэгжүүлэх арга хэмжээ
• Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг боловсруулан батлуулах, түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв, санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, үе шаттай хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
• Агаарын бохирдлыг бууруулахад төр, аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн зохистой оролцоог хангах хууль эрх зүйн үндэслэл бий болгох, бүх нийтээр дагаж мөрдөх журам, хариуцлагын тогтолцоог бүрдүүлнэ.
• Түүхий нүүрсийг ахуйн хэрэглээний зориулалтаас хасаж, хагас коксон болон хийн түлш, цахилгаан халаагуур, газрын гүний дулааны хэрэглээг нэмэгдүүлэх зорилго тавьж ажиллана.
• Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн, шинэ санал санаачилга гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжиж ажиллана. /Татварын хөнгөлөлт үзүүлэх, хөнгөлөлттэй зээл олгох, цахилгааны үнийн хөнгөлөлтөд хамруулах г.м/
• Нийслэлийн гэр хорооллын амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийг сайжруулсан зуух, шахмал болон хагас коксон түлшээр хангах, дулаалгын асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллана.
• Нийслэлийн гэр хорооллын цахилгаан дамжуулах, түгээх шугам сүлжээг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх, хот, тосгон, суурин газрын нутаг дэвсгэрт ажиллаж байгаа нам даралтын зуухыг хэсэгчилсэн халаалтын системд холбох, цахилгаан эрчим хүч, хий, коксон түлшээр халаах технологи нэвтрүүлнэ.
• Нийслэлийн хүн амын төвлөрлийг сааруулах зорилгоор хот орчмын суурьшлын бүс, алслагдсан дүүргийг хурдны авто зам, цахилгаан төмөр зам, гүүр, эрчим хүч, инженерийн шугам сүлжээ бүхий дэд бүтцийг бий болгох замаар хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулан батлуулж, хэрэгжүүлнэ.
• Гэр хорооллын өрхийн газрыг барьцаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах замаар уул уурхайн баялгаас бий болох хөрөнгөөс урт хугацаатай, бага хүүтэй зээлийг олгож үл хөдлөх эд хөрөнгө, барилга, орон сууц барих бололцоо, нөхцөл бүрдүүлнэ
• Орон нутагт хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдүүлэх, бүсийн нэмэгдлийг бий болгож өрх, аж ахуйн нэгж, байгууллагыг нийслэлээс орон нутагт шилжих таатай нөхцөл бүрдүүлнэ.
Аж ахуйн нэгж, байгууллагын оролцоо
• Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдон гарсан хууль, тогтоомж, шийдвэр, дүрэм, журам, шаардлагыг биелүүлдэг нийгмийн хариуцлагатай байна.
• Агаарт хаягдах бохирдуулагч бодисын зөвшөөрөгдөх стандарт, хэм хэмжээг мөрдөж ажиллана.
• Агаар бохирдуулагч томоохон суурин эх үүсвэр ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага бүр тухайн эх үүсвэрээс агаарт үзүүлэх хорт бодисыг хэмждэг, хянадаг байна.
• Агаар бохирдуулагч эх үүсвэрийн дотоод хяналтын тайлан, мэдээг тухайн асуудал эрхэлсэн мэргэжлийн албанд гаргаж өгдөг байна.
• Стандартын шаардлагад нийцсэн сайжруулсан зуух, шахмал болон хагас коксон түлш, байгалийн хий ашигладаг байна.
• Стандартын шаардлага хангаагүй агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг холбогдох мэргэжлийн байгууллагад мэдэгдэх үүрэгтэй байна.
• Хууль тогтоомж зөрчсөн аж ахуйн нэгж, байгууллага хуульд заасан хариуцлага хүлээдэг байна.
Иргэний оролцоо
• Агаарын тухай хууль тогтоомж, Нутгийн өөрөө удирдах болон Төрийн захиргааны байгууллага, Засаг даргын шийдвэр, Улсын байцаагчийн шаардлагыг биелүүлдэг байна.
• Стандартын шаардлагад нийцсэн сайжруулсан зуух, цахилгаан, хийн халаагуур, байгалийн хий, шахмал болон хагас коксон түлш ашигладаг байна.
• Хот суурин газар зориулалтын бус газарт хог хаягдал хаядаггүй, ил задгай газар шатаадаггүй, стандартын шаардлага хангаагүй зуухнаас татгалздаг, сайжруулсан зуухаа зөв -ашигладаг хариуцлагатай иргэн байна.
• Стандартын шаардлага хангаагүй агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг холбогдох мэргэжлийн байгууллагад мэдэгдэх үүрэгтэй байна.
• Хууль тогтоомж зөрчсөн иргэн хуульд заасан хариуцлага хүлээдэг байна.
2024/10/01
2024/09/24
2024/09/24
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05