Дотоод шаталтат хөдөлгүүрийн түлш, Дизелийн түлш, Техникийн шаардлага

Нийтлэгдсэн огноо: 2014/10/23

ӨМНӨХ ҮГ


Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төв (СХҮТ) нь Олон Улсын Стандартчиллын Байгууллагын гишүүн бөгөөд үйл ажиллагааныхаа хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран үндэсний стандартчиллын бодлогыг хэрэгжүүлэх ажил эрхэлдэг.

 

Стандартын төсөл боловсруулах ажлыг салбарын стандартчиллын Техникийн хороо (ТХ), Дэд хороо (ДХ) эрхлэн гүйцэтгэдэг бөгөөд Техникийн хорооны хурлаар хэлэлцэж 75–аас доошгүй хувиар дэмжиж зөвшилцсөн төслийг Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөл (СХҮЗ)–өөр хэлэлцэн, тогтоолоор баталснаар хүчин төгөлдөр болно.

 

Дизелийн түлш. Техникийн шаардлага MNS 216 : 2006 стандартыг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын ахлах мэргэжилтэн А.Лхагвадорж, “Сейболт-Монгол” ХХК-ний зөвлөх Д.Амгалан нар боловсруулж, Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн стандартын шинжээч С.Соронзонболд “Монгол улсын стандартчиллын тогтолцоо. 2-р хэсэг: Стандартын бүтэц ба боловсруулах дүрэм MNS 1-2 : 2006” стандарттай нийцүүлэн хянасан.

 

Уг стандартыг Газрын тос, байгалийн хийн стандартчиллын техникийн хорооны хурлаар хэлэлцэж дэмжсэн.

 

Стандартын үзлэгийг 5 жил тутамд хийх боловч шинжлэх ухаан, техникийн түвшинг дээшлүүлэхээр дахин хянах асуудал хугацааны хувьд нээлттэй байна.

 

 

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалтын код 75.160.20

Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2006 оны 11 дүгээр сарын 30–ны өдрийн 44 дүгээр тогтоолоор батлав.
Энэхүү стандарт нь 2006 оны 12 дугаар сарын 10–ны өдрөөс эхлэн хүчинтэй.
Энэ стандартын шаардлагыг заавал мөрдөнө.

 

1 Хамрах хүрээ
Энэ стандарт нь илчит тэрэг, хөлөг онгоцны болон хурдан эргэлттэй дизель хөдөлгүүр, хийн турбинт хөдөлгүүрт зориулсан газрын тосны бүтээгдэхүүнд хамаарна.
Тогтоогдсон технологийн горим, зааврын дагуу гарган авсан, чанар сайжруулах нэмэлт бодис нэмсэн түлш хэрэглэхийг зөвшөөрнө.

 

2 Норматив ишлэл
Энэхүү стандартад дараах иш татсан стандарт, баримт бичгүүдийг хэрэглэнэ.
Он заасан ишлэлийн хувьд зөвхөн иш татсан хэвлэлийг хэрэглэнэ. Он заагаагүй ишлэлийн хувьд тухайн стандартын хамгийн сүүлийн хэвлэл (нэмэлтийн хамт)-ийг хэрэглэнэ.

 

Үүнд:
2.1 АSТМ D 975 : 04с Дизелийн түлш. Техникийн шаардлага;
2.2 ГОСТ 305 : 1982 Дизелийн түлш. Техникийн шаардлага;
2.3 MNS ISО 13688 : 2000 Хамгаалалтын хувцас ерөнхий шаардлага;
2.4 MNS 218 : 1988 Нефть, нефтийн бүтээгдэхүүн дээж авах арга.


3 Нэр томъёо, тодорхойлолт
3.1 дизелийн түлш газрын тосны бүтээгдэхүүн
3.2 хэсэг нэг дагалдах баримт бичигтэй, нэг ижил чанарын үзүүлэлттэй, харилцан адилгүй хэмжээтэй түлш


4 Ангилал

4.1 Хэрэглэх нөхцлөөс хамааруулан дизелийн түлшийг гурав ангилна.

 

Үүнд:

  • - орчны агаарын температур 0°С ба түүнээс дээш байхад хэрэглэх зуны дизелийн түлш;
  • -  орчны агаарын температур 0°С-аас хасах 20°С буюу түүнээс их байхад хэрэглэх хасах 35°С-ээс дээшгүй царцах температуртай, эсхүл орчны агаарын температур хасах 30°С буюу түүнээс доош байхад хэрэглэх хасах 45°С-ээс дээшгүй царцах температуртай өвлийн дизелийн түлш;
  • - орчны агаарын температур хасах 50°С болон түүнээс доош үед хэрэглэх арктикийн түлш.

 


4.2 Найрлага дахь хүхрийн хэмжээнээс хамааруулан дизелийн түлшийг хоёр бүлэгт хуваана.

 

  • I бүлэг - Нийт хүхрийн хэмжээ 0,2 %-иас ихгүй
  • II бүлэг- Нийт хүхрийн хэмжээ 0,5 %-иас ихгүй (А ангиллын түлшнийх 0,4%-иас хэтрэхгүй байвал зохино)


4.3 Дизелийн түлшийг 1-р хүснэгтийн дагуу ангилна:

4.4 Төрөл бүрийн түлшний ангиллыг хураангуйлж тэмдэглэсэн үсгүүдийн дараа царцах, дөл үүсгэх температур, нийт хүхрийн хэмжээг бичнэ. Үүнд:

 

  • - Зуны дизелийн түлш (З)-ний дараа нийт хүхрийн хэмжээ, дөл үүсгэх температур;
  • - Өвлийн дизелийн түлш (Ө)-ний дараа нийт хүхрийн хэмжээ, царцах температур;
  • - Хэт хүйтэнд хэрэглэх дизелийн түлш (А)-ний дараа нийт хүхрийн хэмжээ.


1-Р ЖИШЭЭ: Зуны дизелийн түлшний нийт хүхрийн хэмжээ 0,2 %-иас хэтрэхгүй, дөл үүсэх температур 40°С бол 3-0,2-40 MNS 216:2006;
2-Р ЖИШЭЭ: Өвлийн дизелийн түлшний нийт хүхрийн хэмжээ 0,2%-иас хэтрэхгүй, царцах температур хасах 35°С бол Ө-0,2 хасах 35 MNS 216:2006;
3-Р ЖИШЭЭ: Хэт хүйтэнд хэрэглэх дизелийн түлшний нийт хүхрийн хэмжээ 0,4% бол А-0,4 МNS 216:2006 гэж тус тус тэмдэглэнэ.


5 Техникийн шаардлага


5.1 Дизелийн түлшний физик-химийн үзүүлэлтүүд 2-р хүснэгтэд заасан хэмжээ, шаардлагад тохирсон байна.

5.2 Захиалагч буюу хэрэглэгчтэй тохиролцон 40-өөс багагүй цетаны тоо бүхий өвлийн дизелийн түлш -Ө (царцах температур нь хасах 45°С) болон хэт хүйтэн бүсэд хэрэглэх дизелийн түлш (А)-ийг үйлдвэрлэн нийлүүлж болно.
5.3 Хэрэглэгчийн шаардлагын дагуу 45-аас багагүй цетаны тоо бүхий, хасах 40°С-аас доош царцах температуртай өвлийн дизелийн түлш (Ө)-ийг үйлдвэрлэн хэрэглэхийг зөвшөөрнө.

5.4 Хэрэглэгчтэй тохиролцсон тохиолдолд зуны түлшнээс парафиныг салган гаргаж авсан өвлийн дизелийн түлш (Ө)-ний булингартах температур хасах 11°С-аас, царцах температур хасах 35 оС-аас доош тус тус байж болно, Бусад физик химийн үзүүлэлтүүд нь 3-р бүлгийн түлшний шаардлагатай тохирч байвал зохино.
5.5 Хэрэглэгчтэй тохиролцон, чанар сайжруулах хольц нэмсэн, хасах 350°С царцах температуртай өвлийн дизелийн түлш -Ө (зуны дизелийн түлшнээс гаргаж авсан) үйлдвэрлэхийг зөвшөөрнө. Харин бусад үзүүлэлтүүд нь зуны түлш (З)-ийн шаардлагыг хангасан байх ёстой.

Чанар сайжруулах хольц нэмсэн түлшийг орчны агаарын температур хасах 15°С-аас дээш үед хэрэглэнэ.


5.6 Хялбар исэлдэмтгий болон хүнд металлын давс агуулсан газрын тосноос гарган авсан өвлийн түлш (Ө), хэт хүйтэн бүсэд хэрэглэх түлш (А)-ний үнслэг 0,02%-иас (хийн турбинт хөдөлгүүрийн түлшнээс бусад), 100 см3 түлшинд байх бодит давирхайн хэмжээ 60 мг-аас ихгуй тус тус байж болно.
5.7 Удирдах дээд байгууллагын зөвшөөрлийн дагуу таван жил хадгалсан, бүх төрлийн дизелийн түлшний хүчиллэг чанар, 100 см3 түлшинд нэгдэх КОН-ын хэмжээ 1 мг-аар, 100 см3 түлшинд байх давирхайн бодит хэмжээ 10 мг -аар тус тус нэмэгдсэн байж болно.
5.8 Дээд зэрэглэлийн 3, Ө, А төрлийн дизелийн түлшний үзүүлэлтүүдийн хэмжээ доор заасан шаардлага, нормыг хангасан байх ёстой. Үүнд:

5.9 Хэрэглэгчтэй тохиролцсоны дагуу тухайн түлшийг хэрэглэх бүс нутгийн орчны агаарын температур 5°С-аас дээш үед 0°С-аас доош царцах температуртай, (булингартах температур нь нормчлогдоогүй) мөрийн төдий устай (дээд зэрэглэлийн түлшинд мөрийн төдий ус байхгүй байвал зохино) зуны дизелийн түлш (3)-ийг үйлдвэрлэн хэрэглэхийг зөвшөөрнө.
5.10 Өөр өөр орны хүнд газрын тосноос үйлдвэрлэн гаргасан дизелийн түлшний хувийн жинг нормчлох бөгөөд зуны түлшнийх 875 кг/м3-ээс, өвлийн болон хэт хүйтэн бүсэд хэрэглэх 0, А түлшнийх 860 кг/м3-ээс хэтрэхгүй байна.
5.11 5.2-5.7-д заасан тайлбар нь гадаадад гаргах болон дээд зэрэглэлийн бүх төрлийн дизелийн түлшинд хамаарахгүй. Гадаадад гаргах түлшийг нийлүүлэхдээ энэхүү стандартын 2-р хүснэгтэд заасан үзүүлэлтүүдийн зэрэгцээ тэдгээрийн өнгийг MNS ISO 2049 стандартаар, шүүгдэх температурын хязгаарыг МNS332 :1996 стандартаар тус тус тодорхойлж, дагалдах баримт бичигт нь зааж тэмдэглэнэ.
5.12 Газрын дор болон ил уурхайд ашиглаж буй төрөл бүрийн техникийн дизелийн хөдөлгүүрт 0,2%-иас ихгүй хүхэр агуулсан түлш хэрэглэнэ.


6 Аюулгүй ажиллагааны шаардлага
6.1 Дизелийн түлш нь дүрсхийн асах чанараараа өндөр температурт аюултай, галын аюултайн 3-р зэргийн шингэнд хамаарна. Агаар дахь дизелийн түлшний уурын концентраци 2 % -иас 3%-д (эзлэхүүнээр) хүрэхэд тэсрэнэ. Төрөл бүрийн дизелийн түлш дараах температурт өөрөө асна.

 

Үүнд:

  • - 3-300°С;
  • - Ө-310°С;
  • - А-330°С.

Дизелийн түлшний асах температурын дээд, доод хязгаар, дөл үүсгэх температур 3-р хүснэгтэд заасан хэмжээтэй байна. Ажлын байрны агаар дахь түлшний уурын зөвшөөрөгдөх дээд хязгаар 300 мг/м3-ээс хэтрэхгүй байна. Дизелийн түлш хүний арьсыг цочроох, салст бүрхэвчийг гэмтээх зэрэг сөрөг нөлөө үзүүлнэ.

6.2 Түлшний уураар орчны агаарын температурыг бохирдуулахгүйн тулд юүлэх, савлах, ачих багаж хэрэгсэл, тоноглолыг битүүмжлэлтэй байлгана.
6.3 Дизелийн түлш хадгалах, хэрэглэх байранд ил гал гаргахыг хориглоно. Гэрэлтүүлэг нь газрын тоосны бүтээгдэхүүний агуулах, түгээх станцын галын аюулгүй ажиллагааны шаардлага хангасан байвал зохино.
6.4 Түлшийг хүлээн авах, түгээх, тээвэрлэх, юүлэх үед цохилтоос оч үүсгэдэг багаж хэрэгсэл хэрэглэхийг хориглоно. Түлш ассан (шатсан) үед дараах гал унтраах хэрэглүүдийг ашиглана.

 

Үүнд:

  • - өндөр даралттай ус;
  • - хөөс;
  • - нүүрсхүчлийн хий;
  • - СБЖ бүрэлдэхүүн;
  • - халуун уур.

6.5 Ажлын байранд түлш асгарсан үед түүнийг даавуунд шингээн авч, уг газрыг хуурай алчуураар сайн арчиж цэвэрлэнэ. Ил задгай газар асгарсан түлшийг элсэнд шингээгээд дараа нь бохирдсон өнгөн хөрс, шороог зайлуулан уг газрыг сайтар цэвэрлэж тэгшлэнэ.
6.6 Дизелийн түлш хүлээн авах, олгох, түүнээс дээж авах, шинжилгээ явуулах үед МNS ISО 13688 : 2000 стандартад заасан ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгслийг хэрэглэнэ. Ажлын тусгай хувцас нь үрэлтийн цахилгаан цэнэг үүсгэдэггүй, гэнэтийн галд хайлж, хүний биед наалддаггүй материалаар хийгдсэн байхын зэрэгцээ ажлын тусгай хувцаснууд эрх бүхий байгууллагын магадлан шинжилгээнд хамрагдсан байна.
6.7 Түлш тээвэрлэх, хадгалах сав, дамжуулах хоолой нь цахилгаан цэнэгжилтээс хамгаалсан газардуулгатай байна.


7 Хүлээн авах
7.1 Дизелийн түлшийг хэсгээр хүлээн авна.
7.2 Шинжилгээний дээжийг МNS 218:1988 стандартын дагуу авна.
7.3 Шинжилгээний дүнгийн аль нэг үзүүлэлт нь стандартын шаардлага хангахгүй байгаа тохиолдолд хоёр дахин их сорьц түүвэрлэн авч, уг үзүүлэлтийг давтан тодорхойлно. Давтан тодорхойлсон шинжилгээний дүнг эцсийн үр дүнгээр авч, түүнийг бүх хэсэгт хамааруулна.
7.4 Энэхүү техникийн шаардлагын 2-р хүснэгтийн 21-д заасан үзүүлэлтийг зөвхөн гадаадад нийлүүлэх түлшинд тодорхойлно.


8 Туршилтын аргууд
8.1 Дизелийн түлшний дээжийг MNS 218:1988 стандартын дагуу авна. Дээжний дундаж хэмжээ 2 дм3 байна.
8.2 Түлшний царцах температурыг 50°С хүртэл халаах буюу халаахгүйгээр тодорхойлж болно.


9 Хаяглалт, тээвэрлэлт
9.1 Дизелийн түлшийг MNS 3629:1983 стандартын дагуу хаяглаж, тээвэрлэнэ.
9.2 Дээд зэрэглэлийн 3, Ө, А ангиллын дизелийн түлшний чанарын дагалдах баримт бичигт "Дээд зэрэглэл" гэж бичиж тэмдэглэнэ.

 

10 Үйлдвэрлэгч ба бэлтгэн нийлүүлэгчийн баталгаа
10.1 Үйлдвэрлэгч, бэлтгэн нийлүүлэгч энэ стандартын шаардлагад тохирсон түлш нийлүүлнэ.
10.2 Бэлтгэн нийлүүлэгч захиалагч (хэрэглэгч)-ын тухайн улсад мөрдөж буй хууль, эрх зүйн баримт бичгийн дагуу дизелийн түлшний хадгалах баталгаат хугацааг түүний үйлдвэрлэсэн ºдрººс эхлэн тогтооно.

 

Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Төв (СХҮТ)
Энхтайваны өргөн чөлөө 46А
Улаанбаатар 210351, Ш/Х - 48
Утас 266754. 263860 Факс (976-11) 458032
E-mail:mаsm@mongol.net

Facebook Twitter YouTube