Нийтлэгдсэн огноо: 2026/04/03
Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн бүс орчмын 19 цэгт агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), РМ2.5, PM10 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (О3) болон цаг уурын үзүүлэлтүүдийг тасралтгүй хэмжилтийн автомат анализатороор тодорхойлж байна.
Улаанбаатар хотын агаар бохирдуулах бодисын 2026 оны 03 дугаар сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үе буюу 2025 оны 03 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад PM2.5 тоосонцор 8 мкг/м3-ээр буюу 27 %-иар, PM10 тоосонцор 19 мкг/м3-ээр буюу 25 %-иар, хүхэрлэг хий (SO2) нь 15 мкг/м3-ээр буюу 43 %-иар, азотын давхар исэл (NO2) нь 6 мкг/м3-ээр буюу 16 %-иар тус тус бага байна.

Улаанбаатар хотын 2026 оны 03 дугаар сарын агаар бохирдуулах бодис тус бүрийн сар, хоногийн дундаж агууламжийг дараах зурагт харууллаа. (Зураг 1-13)

Зураг 1. 2025, 2026 оны 03 дугаар сарын агаар бохирдуулах бодисын дундаж агууламж
РМ2.5 тоосонцор

Зураг 2. PM2.5 тоосонцрын 03 дугаар сарын агууламж, 2022-2026 он
Улаанбаатар хотын агаар дахь PM2.5 тоосонцрын 2026 оны 03 дугаар сарын дундаж агууламжийг 2022-2024 оны 03 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад 15-17 мкг/м3-ээр буюу 42-45 %-иар бага, харин 2025 оны 03 дугаар сарын дундаж агууламжаас 8 мкг/м3-ээр буюу 27 %-иар бага байна. (Зураг 2).

Зураг 3. PM2.5 тоосонцрын 03 дугаар сарын дундаж агууламж агаарын чанарын станц тус бүрээр
2026 оны 03 дугаар сарын РМ2.5 тоосонцрын дундаж агууламжийг 2025 оны 03 дугаар сартай харьцуулахад Мишээл экспо 10 мкг/м3-ээр, Баруун 4 зам 10 мкг/м3-ээр, 1-р хороолол 15 мкг/м3-ээр, Бөхийн өргөө 10 мкг/м3-ээр, 100 айл 6 мкг/м3, Ургах наран хороолол 1 мкг/м3, Хайлааст 1 мкг/м3-ээр, Шархад 3 мкг/м3-ээр, Налайх 3 мкг/м3-ээр, Нисэх 7 мкг/м3-ээр, Толгойт 15 мкг/м3-ээр, Зурагт 27 мкг/м3-ээр, Амгалан 3 мкг/м3-ээр, Баянхошуу 2 мкг/м3-ээр, Дамбадаржаа 1 мкг/м3-ээр бага байна. Харин Цахилгаан станц 3 мкг/м3-ээр, Зайсан 22 мкг/м3-ээр, Яармаг 1 мкг/м3-ээр их байна (Зураг 3).

Зураг 4. PM2.5 тоосонцрын 03 дугаар сарын хоногийн дундаж агууламж
2026 оны 03 дугаар сарын РМ2.5 тоосонцрын хоногийн дундаж агууламж 1-78 мкг/м3 байсан байна. РМ2.5 тоосонцрын хамгийн бага агууламж нь 03 дугаар сарын 17-нд Хайлааст орчим 1 мкг/м3, харин хамгийн их агууламж илэрсэн цэг 03 дугаар сарын 05-нд 1-р хороолол орчим 78 мкг/м3 буюу MNS 4585:2025 АЧС-аас 2.1 дахин их байсан байна (Зураг 4).
РМ10 тоосонцор

Зураг 5. PM10 тоосонцрын 03 дугаар сарын дундаж агууламж, 2022-2026 он
Улаанбаатар хотын агаар дахь PM10 тоосонцрын 2026 оны 03 дугаар сарын дундаж агууламжийг 2022-2024 оны 03 дугаар дундаж агууламжтай харьцуулахад 12-40 мкг/м3-ээр буюу 17-41 %-иар бага, өмнөх оны мөн үе буюу 2025 оны 03 дугаар сарын дундаж агууламжаас 19 мкг/м3-ээр буюу 25 %-иар бага байна (Зураг 5).

Зураг 6. PM10 тоосонцрын 03 дугаар сарын дундаж агууламж агаарын чанарын станц тус бүрээр
2026 оны 03 дугаар сарын РМ10 тоосонцрын дундаж агууламжийг өмнөх оны мөн үе буюу 2025 оны 03 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад Мишээл экспо 26 мкг/м3 -ээр, Баруун 4 зам 15 мкг/м3-ээр, 1-р хороолол 24 мкг/м3-ээр, Бөхийн өргөө 15 мкг/м3-ээр, 100 айл 1 мкг/м3-ээр, Ургах наран хороолол 35 мкг/м3-ээр, 5 буудал 13 мкг/м3-ээр, Зайсан 31 мкг/м3-ээр, Шархад 18 мкг/м3-ээр, Налайх 16 мкг/м3-ээр, Нисэх 7 мкг/м3-ээр, Толгойт 5 мкг/м3-ээр, Зурагт 46 мкг/м3-ээр, Дамбадаржаа 7 мкг/м3-ээр тус тус бага, Хайлааст 5 мкг/м3-ээр их, харин Яармаг ижил түвшинд байна. (Зураг 6).

Зураг 7. PM10 тоосонцрын 03 дугаар сарын хоногийн дундаж агууламж
2026 оны 03 дугаар сарын РМ10 тоосонцрын хоногийн дундаж агууламж 6-222 мкг/м3 байсан байна. РМ10 тоосонцрын хамгийн бага агууламж нь 03 дугаар сарын 16, 17-нд Зайсан орчим 6 мкг/м3, харин хамгийн их агууламж илэрсэн цэг 03 дугаар сарын 30-нд Дамбадаржаа орчим 222 мкг/м3 буюу MNS 4585:2025 АЧС-аас 2.2 дахин их байсан байна (Зураг 7).
Азотын давхар исэл (NO2)

Зураг 8. Азотын давхар ислийн 03 дугаар сарын дундаж агууламж, 2022-2026 он
Азотын давхар ислийн (NO2) 2026 оны 03 дугаар сарын дундаж агууламжийг 2022-2024 оны 02 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад 9-17 мкг/м3-ээр буюу 22-35 %-иар бага, 2025 оны 03 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад 6 мкг/м3-ээр буюу 16 %-иар бага байна (Зураг 8).

Зураг 9. Азотын давхар ислийн 03 дугаар сарын дундаж агууламж агаарын чанарын станц тус бүрээр
2026 оны 03 дугаар сарын азотын давхар исэл (NO2)-ийн дундаж агууламжийг өмнөх оны мөн үе буюу 2025 оны 03 дугаар сартай харьцуулахад Мишээл экспо 6 мкг/м3, Баруун 4 зам 3 мкг/м3-ээр, 1-р хороолол 52 мкг/м3-ээр, Цахилгаан станц 9 мкг/м3-ээр, Хайлааст 6 мкг/м3-ээр, 5 буудал 7 мкг/м3-ээр, Шархад 9 мкг/м3-ээр, Яармаг 3 мкг/м3-ээр, Толгойт 5 мкг/м3-ээр, Зурагт 2 мкг/м3-ээр тус тус бага, Бөхийн өргөө 5 мкг/м3-ээр, Ургах наран хороолол 4 мкг/м3-ээр, Зайсан 4 мкг/м3-ээр, Налайх 6 мкг/м3-ээр тус тус их, харин 100 айл ижил түвшинд байна (Зураг 9).

Зураг 10. Азотын давхар ислийн 03 дугаар сарын хоногийн дундаж агууламж
2026 оны 03 дугаар сарын азотын давхар исэл (NO2)-ийн хоногийн дундаж агууламж 2-67 мкг/м3 байсан байна. Азотын давхар исэл (NO2)-ийн хамгийн бага агууламж нь 03 дугаар сарын 11-нд Мишээл экспо орчим 2 мкг/м3, харин хамгийн их агууламж илэрсэн цэг 03 дугаар сарын 05-нд Баруун 4 зам орчим 67 мкг/м3 буюу MNS 4585:2025 АЧС-аас 1.3 дахин их байсан байна (Зураг 10).
Хүхэрлэг хий (SO2)

Зураг 11. Хүхэрлэг хийн 03 дугаар сарын дундаж агууламж, 2022-2026 он
Агаар дахь хүхэрлэг хийн (SO2) 2026 оны 03 дугаар сарын дундаж агууламжийг 2022-2024 оны 03 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад 32-62 мкг/м3-ээр буюу 61-76 %-иар бага, өмнөх оны мөн үе буюу 2025 оны 03 дугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад 15 мкг/м3-ээр буюу 43 %-иар бага байна (Зураг 11).

Зураг 12. Хүхэрлэг хийн 03 дугаар сарын дундаж агууламж агаарын чанарын станц тус бүрээр
2026 оны 03 дугаар сарын хүхэрлэг хий (SO2)-н дундаж агууламжийг 2025 оны 03 дугаар сартай харьцуулахад Мишээл экспо 8 мкг/м3-ээр, Баруун 4 зам 10 мкг/м3-ээр, 1-р хороолол 67 мкг/м3-ээр, Бөхийн өргөө 7 мкг/м3-ээр, 100 айл 4 мкг/м3-ээр, Ургах наран хороолол 1 мкг/м3-ээр, Хайлааст 31 мкг/м3-ээр, 5 буудал 39 мкг/м3-ээр, Шархад 12 мкг/м3-ээр, Налайх 15 мкг/м3-ээр, Яармаг 8 мкг/м3-ээр, Толгойт 23 мкг/м3-ээр, Баянхошуу 4 мкг/м3-ээр тус тус бага, харин Цахилгаан станц 1 мкг/м3-ээр, Зайсан 7 мкг/м3-ээр их байна (Зураг 12).

Зураг 13. Хүхэрлэг хийн 03 дугаар сарын хоногийн дундаж агууламж
2026 оны 03 дугаар сарын хүхэрлэг хийн (SO2) хоногийн дундаж агууламж 1-54 мкг/м3 байсан байна. Хүхэрлэг хийн (SO2) хамгийн бага агууламж нь 03 дугаар сарын 20-нд Зайсан орчим 1 мкг/м3, харин хамгийн их агууламж илэрсэн цэг 03 дугаар сарын 03-нд Налайх орчим 54 мкг/м3 буюу MNS 4585:2025 АЧС-аас 1.1 дахин их байсан байна (Зураг 13).




2026 ОНЫ 03 ДУГААР САРЫН АГААРЫН ЧАНАРЫН ИНДЕКС,
/АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ СТАНЦ ТУС БҮРЭЭР ҮЗҮҮЛЭВ/


2026/04/03
2026/04/03
2026/04/02
2025/10/07
2018/10/16
2018/10/16
2017/01/16
2014/12/05
2014/12/05