Польш, Герман улсад хийсэн танилцах аялалын тайлан

Нийтлэгдсэн огноо: 2014/10/01

1.  Удиртгал
Агаарын  бохирдлыг  бууруулах  чиглэлээр  авч  хэрэгжүүлсэн  арга  хэмжээ,  туршлагаас суралцах  зорилгоор холбогдох албаны хүмүүсийг оролцуулсан энэхүү танилцах аялалыг Польш,  Герман  улсад  зохион  байгууллаа.  Тус  аялалд  Улаанбаатар  хоттой  газар  зүйн байрлал  болон  хөгжлийн  нөхцөл  ойролцоо  хот,  газрууд  болох  Польш  улсын  өмнөд хэсэгт  байрладаг  Краков  болон  Герман  улсын  зүүн  хэсэгт  байрладаг  Бранденбург мужийн  Лузатиан  Лэйкландыг  тус  тус  сонгосон.  Бидний  очсон  Германы  мужийн  газарт өмнө  нүүрсний  олборлолт  нэлээд  эрчимтэй  явагдаж  байсан  ч  одоогоор  агаарын бохирдлыг  байж  болох  маш  бага  түвшинд  барьж,  уг  бүс  нутгийг  аялал  жуулчлалын  гол бүс  нутгийн  нэг  болгоод  байгаа  юм.  Бидний  очсон  хоёр  газрын  аль  аль  нь  өнгөрсөн 25 жилийн  хугацаанд  социализмын  төвлөрсөн  төлөвлөгөөт  эдийн  засгийн  тогтолцооноос ардчилсан, зах зээлийн тогтолцоонд шилжих шилжилтийг хийсэн газрууд юм. 

 

2.  Оролцогчид
Аялалд  Агаарын  бохирдлыг  бууруулах  үндэсний  хорооны  төлөөлөл  болон  Нийслэлийн Засаг даргын орлогч зэрэг дараахи албаны хүмүүс оролцлоо.  

Үүнд: 
1.  Нийслэлийн Засаг даргын орлогч Д. Пүрэвдаваа, 
2.  Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны дарга Р. Мягмар, 
3.  Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны төслийн мэргэжилтэн Э. Түвшинтөр, 
4.  Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Г. Баттүвшин, 
5.  Евроконсалт мотт макдоналд, УБЦАС-II төслийн Бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Онно ван ден Хэювэл

 

3.  Аялалын хуваарь, хөтөлбөр
Танилцах  аялалыг2012  оны10  сарын22-28-ны  хооронд  зохион  байгууллаа.  Германы Берлин  хотод  хүрэлцэн  очсны  дараа  аялалын  баг  шууд  Польш  улсыг  зорьж,  Краков хотод  гурван  өдрийн  ажлын  уулзалт  хийсэн.  Түүний  дараа  буюу10 сарын25-нд  Герман улсыг  зорилоо.  Аялалын  маршрут  чиглэлийг  газрын  зураг(Зураг1),  аялалын  хөтөлбөр (Хавсралт1)-ийг энд оруулав. 

 

Зураг1 Аялалын маршрут, чиглэлийг харуулсан газрын зураг

 

4.  Польш улс, Краков
Польш улсын өмнөд хэсэгт байрладаг Краков хот нь750,000 хүн амтай, тус орны хоёр дахь том хот гэхээс гадна уг хотыг Малополск (Жижиг Польш)–ын нийслэл гэдэг. Тус муж нь өмнө талаараа Словаки улстай хиллэнэ.  Байршлын хувьд хот нь хөндийд байрладаг.  Энэ нь агаар дахь бохирдол агаарын дээд давхаргат хүртэл хуримтлагдах нөхцлийг бүрдүүлдэг.  Тус бүс нутаг нүүрсний нөөц ихтэй. Энэ нь нүүрс, цэвэр түлшний хоорондын өрсөлдөөнийг тус бүс нутагт нэлээд бий болгодог.  Аялалын баг тус мужийн болон хотын захиргааны албаны хүмүүстэй ууллаа. 

 

4.1.  Малополск мужийн Байгаль орчны хяналтын газар
Тус байгууллага нь агаарын чанарын хяналт болон байгаль орчны хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлын аль алиныг хариуцан ажилладаг(харин Монголд эдгээр үүргийг Агаарын чанарын үндэсний алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэсэн хоёр байгууллага тус тусдаа хариуцан ажилладаг). Тус байгууллага нь агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрийг боловсруулан, хэрэгжүүлэх чиглэлээр ажилладаг мужийн ба хотын захиргааны удирдлагуудыг шаардлагатай мэдээллээр хангадаг. 
Биднийг хүлээн авч уулзсан тус байгууллагын албаны хүн мужийн хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлдэг үйл ажиллагааны талаар бидэнд танилцуулга, мэдээлэл хийж, түүний дараа агаарын бохирдлын хяналтын нэг станцитай танилцуулав.  Краков хотын агаарын бохирдлын гол эх үүсвэр бол үйлдвэрүүд байдаг. 
Дэлхийн 2-р дайны дараа тус хотыг үйлдвэрлэлийн төв болгож, үйлдвэрүүдийг төвлөрүүлсэн нь агаарын бохирдол нэлээд өндөр хэмжээнд үүсгэхэд хүргэсэн. Энэ нь тус хотын хүн ам оршин суугчдын эрүүл мэндэд маш ихээр нөлөөлөх болсон талаар өнгөрсөн хугацаанд хийгдсэн олон судалгаагаар тогтоогдсон байна. 1970-аад оноос үйлдврийн бохирдлыг бууруулах ажлыг эхлүүлж, агаар дахь хүхрийн давхар исэл/SO2/ болон тоосонцор/PM10/-ын хэмжээг бууруулах арга хэмжээг эрчимтэй авч эхэлсэн. 1980-аад онуудад гол том үйлдвэрүүдийг хаах буюу цэвэр технологид шилжих ажлуудыг
хийж эхлүүлсэн.  Үүний үр дүнд одоогоор хотын агаарын бохирдлын зөвхөн30 хувийг үйлдврийн бохирдол  эзлэх болсон.  Агаар дахь хүхрийн давхар исэл/SO2/-ийн хэмжээг зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл барьж чаддаг бол харин агаар дахь тоосонцор/PM10/-ын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс давдаг нь халаалтанд нүүрс хэрэглэдэг болон тээврийн хэрэгслээс гарах утаа, бохирдуулагч бодисуудтай холбоотой юм.  Агаарын бохирдол түүний дотор тоосонцор/PM10/-ын хэмжээг бууруулах зорилгоор нүүрсний оронд цэвэр, боломжийн үнэтэй хийн түлш хэрэглэж эхэлсэн ч2001 онд түүний үнэ
нэмэгдсэн нь уг түлшний хэрэглээнд тодорхой хэмжээгээр нөлөөлөх болсон.  Хийн түлшийг Орос улсаас оруулж ирдэг. Засгийн газрын зүгээс уг түлшний үнийн зохицуулалтанд төдийлөн нөлөөлж оролцож чадаагүй, төр түүнд татаас олгоогүй.

 

Зураг2 Өнгөрсөн20 жилийн хугацаанд гарсан Краков хотын агаар дахь тоосонцор /PM10/-ын хэмжээний өөрчлөлт

 

Агаарын бохирдлын60%-ийг үндсэндээ нүүрс хэрэглэдэг зуухнууд гаргаж байгаа бөгөөд өөр нэг бохирдлын эх үүсвэр нь тээврийн хэрэгсэл юм.  Авсан арга хэмжээний үр дүнд 1990-ээд оноос үйлдвэрүүдээс агаарт ялгаруулах бохирдлын хэмжээ буурч эхэлсэн бөгөөд одоогоор агаарт ялгаруулах тоосонцоруудын хэмжээг зөвхөн2%-д барих болсон. 

 

Агаарын чанарын тухайд Европын орнуудад мөрддөг стандартыг дагаж мөрддөг. Агаарт тоосонцороос гадна бензо(a) пирин-ний хэмжээ өндөр байдаг.  Энэ нь зарим талаар халаалтанд мод ашигладагтай холбоотой. Эдгээр бодисын агууламж  Краков хотоос илүүтэй түүний эргэн тойронд байдаг жижиг хотуудад илүү өндөр үзүүлэлттэй байдаг.  Түүнчлэн агаар дахь азотын давхар ислийн агууламж ихэнхидээ зөвшөөрөгдөх хэмжээнээс давах тохиолдол нэлээд гардаг. 
Бидний очсон газрын оршин суугч өрхүүдийн35% нь нүүрс хэрэглэдэг.  Орлуулах  түлш нь хийн түлш байдаг. 2001 он хүртэл түүхий нүүрсний хэрэглээг бууруулахад цэвэр түлш болох хийн түлш чухал үүрэгтэй байсан бол харин түүний үнэ нэмэгдсэн нь хэрэглээг хязгаарлахад хүргэсэн. Төрөөс хийн түлшний хэрэглээнд татаас олгож чадахгүй байсаар байгаа юм. 

 

Тус муж нь агаарын чанарын хяналтын20 станцитайгаас нэг нь явуулын станци байна. Агаарын чанарын талаарх мэдээ, мэдээллийг шууд автоматаар вэб хуудас-т байрлуулдаг.  Эдгээр мэдээ, мэдээллийг үндэслэн Засгийн газар агаарын бохирдлын талаарх  мэдээ тайланг гаргаж, агаарын бохирдлын хэмжээ зөвшөөрөгдөх түвшнөөс хэтэрч байгаа эсэхт хяналт тавьдаг.  Жилд  дундажаар14 удаа мэдээ, тайланг гаргадаг. 

 

Хэрэв Монголд агаарын бохирдлын мэдээ, мэдээллийг ингэж шууд автоматаар гаргадаг болбол энэ талын мэдээллийг иргэд олон нийтэд хүргэх сайн жишээ болж болох юм. Гэхдээ Монгол орны тухайд олон өрх айлуудад интернет ашиглах боломж хязгаарлагдмал байдаг болохоор өөр арга хэрэгсэл тохиромжтой байж болох талтай.

Facebook Twitter YouTube