Published date: 2026/02/03
Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн бүс орчмын 19 цэгт агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), РМ2.5, PM10 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (О3) болон цаг уурын үзүүлэлтүүдийг тасралтгүй хэмжилтийн автомат багажаар тодорхойлж байна.
Улаанбаатар хотын агаар бохирдуулах бодисын 2026 оны 01 дүгээр сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үе буюу 2025 оны 01 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад PM2.5 тоосонцор 17 мкг/м3-ээр буюу 19 %-иар, PM10 тоосонцор 35 мкг/м3-ээр буюу 27 %-иар, хүхэрлэг хий (SO2) нь 77 мкг/м3-ээр буюу 62 %-иар, азотын давхар исэл (NO2) нь 4 мкг/м3-ээр буюу 7 %-иар тус тус бага байна.
Хүснэгт 1. Агаар дахь бохирдуулах бодисын 2025, 2026 оны 01 дүгээр сарын дундаж агууламж


Зураг 1. 2025, 2026 оны 01 дүгээр сарын агаар бохирдуулах бодисын дундаж агууламж
РМ2.5 тоосонцор

Зураг 2. PM2.5 тоосонцрын 01 дүгээр сарын агууламж, 2022-2026 он
Улаанбаатар хотын агаар дахь PM2.5 тоосонцрын 2026 оны 01 дүгээр сарын дундаж агууламжийг 2022-2024 оны 01 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад 32-50 мкг/м3-ээр буюу 31-42 %-иар бага, харин 2025 оны 01 дүгээр сарын дундаж агууламжаас 17 мкг/м3-ээр буюу 19 %-иар бага байна. (Зураг 2).

Зураг 3. PM2.5 тоосонцрын 01 дүгээр сарын дундаж агууламж агаарын чанарын станц тус бүрээр
2026 оны 01 дүгээр сарын РМ2.5 тоосонцрын дундаж агууламжийг 2025 оны 01 дүгээр сартай харьцуулахад Мишээл экспо 37 мкг/м3-ээр, Баруун 4 зам 35 мкг/м3-ээр, 1-р хороолол 64 мкг/м3-ээр, Цахилгаан станц 26 мкг/м3-ээр, Ургах наран хороолол 1 мкг/м3, Хайлааст 19 мкг/м3-ээр, Зайсан 10 мкг/м3-ээр их, Яармаг 8 мкг/м3-ээр, Нисэх 31 мкг/м3-ээр, Толгойт 47 мкг/м3-ээр, Зурагт 60 мкг/м3-ээр, Дамбадаржаа 8 мкг/м3-ээр бага байна. Харин Бөхийн өргөө 6 мкг/м3-ээр, 100 айл 11 мкг/м3, Шархад 33 мкг/м3-ээр, Налайх 3 мкг/м3-ээр, Баянхошуу 2 мкг/м3-ээр их байна (Зураг 3).

Зураг 4. PM2.5 тоосонцрын 01 дүгээр сарын хоногийн дундаж агууламж
2026 оны 01 дүгээр сарын РМ2.5 тоосонцрын хоногийн дундаж агууламж 3-386 мкг/м3 байсан байна. РМ2.5 тоосонцрын хамгийн бага агууламж нь 01 дүгээр сарын 16-нд Зайсан орчим 3 мкг/м3, харин хамгийн их агууламж илэрсэн цэг 01 дүгээр сарын 24-нд Баянхошуу орчим 386 мкг/м3 буюу MNS 4585:2025 АЧС-аас 10.2 дахин их байсан байна (Зураг 4).
РМ10 тоосонцор

Зураг 5. PM10 тоосонцрын 01 дүгээр сарын дундаж агууламж, 2022-2026 он
Улаанбаатар хотын агаар дахь PM10 тоосонцрын 2026 оны 01 дүгээр сарын дундаж агууламжийг 2022-2024 оны 01 дүгээр дундаж агууламжтай харьцуулахад 41-52 мкг/м3-ээр буюу 30-36 %-иар бага, өмнөх оны мөн үе буюу 2025 оны 01 дүгээр сарын дундаж агууламжаас 35 мкг/м3-ээр буюу 27 %-иар бага байна (Зураг 5).

Зураг 6. PM10 тоосонцрын 01 дүгээр сарын дундаж агууламж агаарын чанарын станц тус бүрээр
2026 оны 01 дүгээр сарын РМ10 тоосонцрын дундаж агууламжийг өмнөх оны мөн үе буюу 2025 оны 01 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад Мишээл экспо 23 мкг/м3 -ээр, Баруун 4 зам 70 мкг/м3-ээр, 1-р хороолол 60 мкг/м3-ээр, Бөхийн өргөө 42 мкг/м3-ээр, 100 айл 20 мкг/м3-ээр, Цахилгаан станц 24 мкг/м3-ээр, Ургах наран хороолол 28 мкг/м3-ээр, Хайлааст 58 мкг/м3-ээр, 5 буудал 3 мкг/м3-ээр, Зайсан 17 мкг/м3-ээр, Шархад 39 мкг/м3-ээр, Налайх 5 мкг/м3-ээр, Яармаг 14 мкг/м3-ээр, Нисэх 36 мкг/м3-ээр, Зурагт 68 мкг/м3-ээр, Дамбадаржаа 36 мкг/м3-ээр тус тус бага байна. (Зураг 6).

Зураг 7. PM10 тоосонцрын 01 дүгээр сарын хоногийн дундаж агууламж
2026 оны 01 дүгээр сарын РМ10 тоосонцрын хоногийн дундаж агууламж 13-283 мкг/м3 байсан байна. РМ10 тоосонцрын хамгийн бага агууламж нь 01 дүгээр сарын 15-нд Нисэх орчим 13 мкг/м3, харин хамгийн их агууламж илэрсэн цэг 01 дүгээр сарын 02-нд Шархад орчим 283 мкг/м3 буюу MNS 4585:2025 АЧС-аас 2.8 дахин их байсан байна (Зураг 7).
Азотын давхар исэл (NO2)

Зураг 8. Азотын давхар ислийн 01 дүгээр сарын дундаж агууламж, 2022-2026 он
Азотын давхар ислийн (NO2) 2026 оны 01 дүгээр сарын дундаж агууламжийг 2022-2024 оны 01 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад 8-19 мкг/м3-ээр буюу 13-26 %-иар бага, харин 2025 оны 01 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад 4 мкг/м3-ээр буюу 7 %-иар бага байна (Зураг 8).

Зураг 9. Азотын давхар ислийн 01 дүгээр сарын дундаж агууламж агаарын чанарын станц тус бүрээр
2026 оны 01 дүгээр сарын азотын давхар исэл (NO2)-ийн дундаж агууламжийг өмнөх оны мөн үе буюу 2025 оны 01 дүгээр сартай харьцуулахад Мишээл экспо 15 мкг/м3, 1-р хороолол 12 мкг/м3-ээр, 100 айл 3 мкг/м3-ээр, Цахилгаан станц 7 мкг/м3-ээр, Хайлааст 7 мкг/м3-ээр, Яармаг 9 мкг/м3-ээр, Толгойт 36 мкг/м3-ээр, Зурагт 16 мкг/м3-ээр тус тус бага, харин Баруун 4 зам 2 мкг/м3-ээр, Бөхийн өргөө 12 мкг/м3-ээр, Ургах наран хороолол 7 мкг/м3-ээр, 5 буудал 4 мкг/м3-ээр, Зайсан 1 мкг/м3-ээр, Шархад 2 мкг/м3-ээр, Налайх 21 мкг/м3-ээр тус тус их байна (Зураг 9).

Зураг 10. Азотын давхар ислийн 01 дүгээр сарын хоногийн дундаж агууламж
2026 оны 01 дүгээр сарын азотын давхар исэл (NO2)-ийн хоногийн дундаж агууламж 6-100 мкг/м3 байсан байна. Азотын давхар исэл (NO2)-ийн хамгийн бага агууламж нь 01 дүгээр сарын 01-нд Мишээл экспо орчим 6 мкг/м3, харин хамгийн их агууламж илэрсэн цэг 01 дүгээр сарын 08-нд Налайх орчим 100 мкг/м3 буюу MNS 4585:2025 АЧС-аас 2 дахин их байсан байна (Зураг 10).
Хүхэрлэг хий (SO2)

Зураг 11. Хүхэрлэг хийн 01 дүгээр сарын дундаж агууламж, 2022-2026 он
Агаар дахь хүхэрлэг хийн (SO2) 2026 оны 01 дүгээр сарын дундаж агууламжийг 2022-2024 оны 01 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад 105-122 мкг/м3-ээр буюу 69-72 %-иар бага, өмнөх оны мөн үе буюу 2025 оны 01 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад 77 мкг/м3-ээр буюу 62 %-иар бага байна (Зураг 11).

Зураг 12. Хүхэрлэг хийн 01 дүгээр сарын дундаж агууламж агаарын чанарын станц тус бүрээр
2026 оны 01 дүгээр сарын хүхэрлэг хий (SO2)-н дундаж агууламжийг 2025 оны 01 дүгээр сартай харьцуулахад Мишээл экспо 7 мкг/м3-ээр, Баруун 4 зам 57 мкг/м3-ээр, 1-р хороолол 172 мкг/м3-ээр, Бөхийн өргөө 54 мкг/м3-ээр, 100 айл 71 мкг/м3-ээр, Цахилгаан станц 29 мкг/м3-ээр, Ургах наран хороолол 28 мкг/м3-ээр, Хайлааст 94 мкг/м3-ээр, 5 буудал 96 мкг/м3-ээр, Зайсан 34 мкг/м3-ээр, Шархад 48 мкг/м3-ээр, Налайх 75 мкг/м3-ээр, Яармаг 51 мкг/м3-ээр, Толгойт 196 мкг/м3-ээр, Баянхошуу 138 мкг/м3-ээр тус тус бага байна (Зураг 12).

Зураг 13. Хүхэрлэг хийн 01 дүгээр сарын хоногийн дундаж агууламж
2026 оны 01 дүгээр сарын хүхэрлэг хийн (SO2) хоногийн дундаж агууламж 1-163 мкг/м3 байсан байна. Хүхэрлэг хийн (SO2) хамгийн бага агууламж нь 01 дүгээр сарын 16-нд Зайсан орчим 1 мкг/м3, харин хамгийн их агууламж илэрсэн цэг 01 дүгээр сарын 28-нд 5 буудал орчим 163 мкг/м3 буюу MNS 4585:2025 АЧС-аас 3.2 дахин их байсан байна (Зураг 13).




2026/02/03
2026/02/03
2026/02/02
2025/10/07
2018/10/16
2018/10/16
2017/01/16
2014/12/05
2014/12/05