Мэдээ, мэдээлэл

Цэвэр агаарын сангийн ажилтнуудын сургалтын хэрэгцээний үнэлгээ ба үйл ажиллагааны төлөвлөгөө

Нийтлэгдсэн огноо: 2014/10/01

1  Удиртгал
УБЦАС-2 төсөл нь ЦАС-гийн бүтэц зохион байгуулалт, чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.  Чадавхийн гол хэрэгцээг тодорхойлох зорилгоор Сангийн ажилтнуудын оролцоотой сургалтын хэрэгцээг үнэлэв.  Эхлээд ажилтан  бүртэй уулзан тэдний ажлын чиг үүрэг, үндсэн үүргүүдийн нь талаар ярилцлаа.  Үүний дараа тэдний сургалтын хэрэгцээний асуудлыг хэлэлцэх нэгдсэн уулзалтыг зохион байгуулав.  Эдгээр уулзалт, ярилцлагын дараа ажилтнууд өөрсдийн саналаа төслийн багт хүргүүлэв.  Сургалтын хэрэгцээг тогтоосны үндсэн дээр чадавхи бэхжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан гаргалаа.  Энэ тайланд эхлээд сургалтын хэрэгцээний үнэлгээ, түүний үр дүнгийн талаар дараа нь үйл ажиллагааны төлөвлөгөөг тус тус оруулав. 

 

2  Сургалтын хэрэгцээний үнэлгээ
Энэ хэсэгт сургалтын хэрэгцээний үнэлгээг хэрхэн явуулсан болон үнэлгээний үр дүнгийн талаар оруулав. 


2.1  Арга зүй
Төслийн үйл ажиллагаа эхлэх үед төслийн баг ЦАС-гийн ажилтнуудтай нэг бүрчлэн уулзан тэдний ажлын  чиг үүрэг, гүйцэтгэж буй ажил, тэдний Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүрэг, хариуцлагын талаар ярилцсан.  Түүний дараа Сангийн бүтэц зохион байгуулалтын бүдүүвчийг одоогийн ажиллаж байгаа ажилтнууд болон төслийн ажилтнуудын Ажил үүргийн хуваарийн хамт боловсруулан гаргав(Албан даалгавар3.4.3). 


Иймд сургалтын хэрэгцээг тус Сангийн шинэчилсэн бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэгт үндэслэн явууллаа.  Ажилтнуудтай уулзсны дараа Сангийн бүтэц зохион байгуулалтын шинэчилсэн хувилбарыг хэлэлцэх, тэдний сургалтын хэрэгцээний талаар санал авах нэгдсэн уулзалт хийсэн.  Уулзалтын дараа ЦАС-гийн баг асуудлыг үргэжлүүлэн хэлэлцэж,  өөрсдийн санал бодлоо нэгтгэн сургалтын хэрэгцээний саналаа бичгээр ирүүлсэн. 


2.2  Сургалтын хэрэгцээний үнэлгээний үр дүн
ЦАС-гийн ажилтнууд дараахи асуудлыг сургалтын хэрэгцээний нэн тэргүүний асуудлууд гэж тодорхойлж байна.  Үүнд: 


•  Агаарын бохирдлын менежментийн асуудлаар олон улсын туршлага, асуудлыг хэрхэн зохицуулж ирсэн жишээ, арга замыг судалж, ижил төрлийн Сангуудыг үйл ажиллагааны талаар илүү сайн ойлголттой болох хэрэгтэй байна. Иймд олон улсын сургалт буюу туршлага солилцох аялалыг зохион байгуулах.  ЦАС-гийн Гүйцэтгэх захирал“ажилтнуудаа олон улсын туршлагатай танилцуулж, сайн ойлголттой болгосны үндсэн дээр ЦАС-гаас нийлүүлж байгаа бараа,  үйлчилгээ тэдгээрийн үйл ажиллагаа, мониторингийг оновчтой явуулах болно” гэж  үзэж байна. 
•  Түүнчлэн ЦАС-гийн ажилтнуудын ажил үүрэгтэй холбоотой асуудлаар хоёр долоо хоног ба түүнээс дээш хугацаагаар гадаадын холбогдох сургалтанд хамруулах гэж төлөвлөсөн байна. Энэ нь тухайн сургалтанд хамрагдсан хүмүүст олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын гэрчилгээ, дипломтой болох боломж олгох болно гэж үзэж байна. 
•  Ажилтнууд бусад орнуудын агаарын бохирдол/цэвэр агаарын актууд, хууль эрх зүйн орчны талаар сайн ойлголттой болох, мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй байна. Тэд ялангуяа Европын орнуудын хууль тогтоомж болон бүтэц зохион байгуулалтын бусад асуудлуудын талаар сайн ойлголттой болохыг зорьж байна.  Эдгээрийг судалж мэдснээр Европын орнуудын хууль эрх зүйн тогтолцоог өөрийн орны агаарын хууль тогтоомжтой, тогтолцоотой  харьцуулах боломж бүрдэнэ.  Тэдний суралцаж, мэдэхийг хүсч байгаа өөр нэг асуудал бол мониторинг ба хариуцлагын тогтолцоог хэрхэн бүрдүүлж байгааг судлах юм.  Эдгээр асуудлын талаар олж мэдсэн зүйлээ тэд өөрийн орны тогтолцоог сайжруулах, боловсронгуй болгоход ашиглахыг зорьж байна. 
•  Ажилтнууд олон улсын туршлага, мэдлэгээс суралцахыг чухалчилж байгаа ч тэд агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг санхүүжүүлдэг үндэсний арга туршлага бий болгохын тулд өөрийн оронд ажилладаг бусад Сангуудын үйл ажиллагаанаас суралцахыг зорилго тавьж байна.  Иймд ЦАС-гийн ажилтнууд Монгол оронд үйл ажиллагаагаа явуулж байгаа бусад Сангуудын туршлага сайн жишээнээс суралцаж өөрийн Сангийн үйл ажиллагааг Тусгай сангийн тухай хууль тогтоомжийн хүрээнд явуулдаг болохыг зорьж байна. 
•  ЦАС-гийн ажилтнууд үндсэн/гол үйл ажиллагааг хамруулсан улирлын сургалтын хөтөлбөрөө гаргах хэрэгтэй гэж үзэж байна.  Үүний дагуу ажилтнууд өөрсдийн хариуцдаг асуудлын хүрээнд сургалтанд хамрагдахыг хүсч байна. 


2.3  Чадавхийн бусад хэрэгцээ
Үнэлгээ болон бусад үйл ажиллагааны явцад анхаарлаа хандуулах шаардлагатай чадавхи бэхжүүлэх бусад олон хэрэгцээ байгааг тэд тодорхойлж байна.  Тухайлбал: 


2.3.1  Төсвийн төлөвлөлт 
Сангийн яам цаашид ЦАС-гийн  баг Засгийн газрын төсөв төлөвлөх үйл явцын талаарх мэдлэг, ойлголтоо дээшлүүлэх нь чухал гэж үзэж байна.  Сангийн баг анх удаа Засгийн газрын төсвийн төлөвлөлт болон томоохон хэмжээний санхүүжилттэй сангийн хүрээнд ажиллаж байгаа болохоор тэд төсөв төлөвлөлтийн үйл явцын талаар илүү сайн мэдлэгтэй байх нь үйл ажиллагааг зөв оновчтой явуулахад туслах болно. 


2.3.2  Эдийн засгийн загварчлал 
Боловсруулсан түлшний туршилтын хөтөлбөрт маш ерөнхий тооцооны загварыг түлшний төлөвлөлтөнд ашигласан нь харагдсан.  Иймд төслийн баг боловсруулсан түлшний туршилтын нарийвчилсан төлөвлөлтийн загварыг боловсруулан гаргаад байгаа билээ. ЦАС-гийн ажилтнууд болон цаашид уг загварыг ашиглах бусад байгууллагуудад холбогдох сургалт явуулах шаардлагатай. 


2.3.3  Агаарын бохирдлын тухай үндсэн ойлголт 
ЦАС-гийн баг агаарын бохирдлын тухай үндсэн ойлголтуудын талаар ямар нэг сургалтанд хамрагдаагүй байна.  Ийм төрлийн сургалт нь тэдний ажлын хяналт, үйл ажиллагаанд тустай чухал үндэс суурийг тавьж өгөх болно.  Агаарын бохирдлын талаарх анхан шатны сургалтын хөтөлбөрөөс гадна  ЦАС-гийн ажилтнуудад тусгайлан гаргасан он-лайн сургалт байх нь зүйтэй.  Түүнчлэн Сангийн бүх ажилтнууд УИХ-аар2012-5 сард батлагдсан шинэ хууль тогтоомжийн сургалтанд хамруулах хэрэгтэй байна. 


2.3.4  Мэдээлэл сурталчилгаа (Advocacy) 
ЦАС нь үйл ажиллагааны мэдээлэл сурталчилгааг олон нийтэдэд хүргэхдээ ихэнхидээ зардал өндөртэй биет материал гаргах хэлбэрээр явуулж байна.  Гэхдээ эдгээр материал,  мэдээллийг он-лайн сүлжээний хэлбэрээр давхар хүргэж байх чухал гэж үзэж байна. Одоогоор мэдээлэл сурталчилгаа(advocacy)-ны тодорхой стратеги байхгүй, харилцаа холбооны асуудал хариуцсан ажилтангүй байна.  Нэгэнт асуудал/сэдэв нь өөрөө хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байдаг чухал асуудлын нэг учраас ЦАС-гийн баг мэдээлэл сурталчилгаа, хэвлэл мэдээллийн талаар ерөнхийд нь сургалт авах нь тэдний үйл ажиллагаанд тустай.  Үүнийг  олон нийтийн зөвлөлдөх уулзалт, мэдээлэл сурталчилгаа (advocacy)-ны чиглэлээр хэрэгжүүлж байгаа төслийн үйл ажиллагаатай холбож болно.

 

2.3.5  Мониторинг, үнэлгээ 
Одоогоор ЦАС-гийн үйл ажиллагааны мониторинг, үнэлгээний тусгай төлөвлөгөө байхгүй байна.  ЦАС нь маш их хэмжээний үйл ажиллагаа, тэдгээрийн төсөвт хяналт тавьж, Сангийн бараа, үйлчилгээний чанарыг хангах үүрэг хүлээдэг учраас уг төлөвлөгөөг гаргах хэрэгтэй гэж үзэж байна.  Нэгэнт мониторинг, үнэлгээний төлөвлөгөө гаргах хэрэгтэй учраас уг төлөвлөгөөтэй холбоотой сургалтыг бас явуулах хэрэгтэй. 

 

3  Чадавхи хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө
Төслийн хүрээнд гаргасан ЦАС-гийн хүний нөөцийн бодлогод Сангийн ажилтнуудын хувийн үнэлгээний хуудас, журмыг оруулж, уг үнэлгээний хуудаст хувь хүний хөгжлийн асуудалтай холбоотой хэсгийг оруулсан.  ЦАС-гийн ажилтнууд нь хувь хүний хөгжил, ур чадвараа дээшлүүлэх талаар ямар төлөвлөгөөтэй байгаагаа өөрсдийн ажлын төлөвлөгөөнд тусгахүүрэгтэй.  Уг төлөвлөгөө нь сургалтын хэрэгцээний үнэлгээнд мөн үндэслэгдэх болно. 


3.1  Сургалтын хөтөлбөрт тусгагдах асуудлууд
Сургалтын үйл ажиллагааг ЦАС-гийн ажилтнууд буюу төслийн багийн хүрээнд нэн тэргүүний гэж үзсэн асуудалд чиглүүлж байна.  ЦАС-гийн ажилтнуудын хувьд олон улсын туршлага, жишээнээс суралцан өөрсдийн мэдлэг, ойлголтоо дээшлүүлэн, ЦАС-гийн бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, оновчтой болгоход өөрсдийн санаа бодлоо хуваалцан ажиллахыг нэн тэргүүнд тавьж байгаа нь харагдаж байна. 


3.1.1  Агаарын тухай хууль тогтоомж 
Дээр дурьдсанчлан ЦАС-гийн ажилтнуудын сонирхож, чухал гэж үзэж буй асуудлын нэг нь агаарын тухай хууль тогтоомжийн асуудлаар олон улс(ялангуяа Европын орнууд)-ын туршлагаас суралцах юм.  Иймд төслийн зүгээс олон улсын нэг хуульчид хандан агаарын тухайн олон улсын хууль тогтоомжийг судлан нэгдсэн тайлан гаргаж өгөх хүсэлт тавьсан:

 

Түүнчлэн бусад орнуудын туршлагаас суралцах боломж олгох үүднээс гадаадын улс орнуудад хийх2 удаагийн танилцах аялалыг зохион байгуулахаар төлөвлөж байна. 
Сангийн бүх ажилтнуудын дунд Агаарын тухай шинэ хуулийн талаар танилцуулга, мэдээлэл хийх хэрэгтэй бөгөөд энэ нь тэдэнд хууль эрх зүй, бодлого зохицуулалтын шинэсүүлийн үеийн мэдээллээр хангахад тустай байх болно.

 

Үйл ажиллагааны төрөл: Агаарын тухай хууль тогтоомжийн олон улс(ялангуяа
Европын холбооны орнууд, олон улсын конвенциуд)-ын туршлагаас суралцах
Сургалтын нөөц: УБЦАС- II/ЕСБХБ
Хугацаа: 2012-7 сар
Үйл ажиллагааны төрөл: УБЦАС- II төслөөс олон улсын хууль тогтоомж, сайн
туршлага, жишээний талаар ЦАС-гийн ажилтнуудад
зориулсан сургалт
Сургалтын нөөц: УБЦАС- II/ЕСБХБ
Хугацаа: 2012-8 сар

 

Үйл ажиллагааны төрөл:  Агаарын бохирдлын менежмент, тогтолцооны сайн
жишээ бүхий орнуудад хийх2 удаагийн танилцах
аялал 
Сургалтын нөөц: ЦАС-гийн төсөв
Хугацаа: 2013 

 

Үйл ажиллагааны төрөл: Агаарын тухай шинэ хуулийн танилцуулга
Сургалтын нөөц: БОАЖЯ/УБЦАСII төсөл
Хугацаа:  2012-8 сар

 

3.1.2  Байгаль орчны санхүүжилт 
Тус сангийн ажилтнуудын  дурьдсан асуудлуудын нэг нь ЦАС-д хэрэглэж болох олон улсын санхүүжилтийн механизмуудын талаар илүү сайн ойлголттой болох явдал юм.  ЦАС-г донор байгууллагуудаас санхүүжилт авч болно гэж заасан ч одоогоор донор байгууллагуудын санхүүжилтийг хэрхэн татах талаар тодорхой стратеги байхгүй, олон улсын санхүүжилтийн механизмд тавигддаг шаардлагуудын талаар мэдлэг, мэдээллээр хомс байна.

 

Үйл ажиллагааны төрөл: Байгаль орчны олон улсын санхүүжилтийн
механизмууд(жишээ нь: ДДБОС, Дасан зохицох сан, 
Дэлхийн банк, Германы засгийн газрын хөгжлийн банк
гм)-ын талаар сургалтын хөтөлбөр боловсруулах
Сургалтын нөөц: УБЦАС- II/ЕСБХБ
Хугацаа: 2012-8 сар
Үйл ажиллагааны төрөл: Байгаль орчны олон улсын санхүүжилтийн
механизмуудын талаар сургалт явуулах
Сургалтын нөөц: УБЦАС- II/ЕСБХБ
Хугацаа: 2012-8 сар

 

3.1.3  Агаарын бохирдлын талаарх үндсэн ойлголт
ЦАС-гийн ажилтнууд агаарын бохирдлын менежментийн үндсэн зарчмуудын асуудлаар сургалтанд хамрагдаж байгаагүй.  Иймд олон улсын өнөөгийн сургалтын хөтөлбөрт үндэслэн Сангийн бүх ажилтнуудад агаарын бохирдлын үндсэн асуудал, стандартуудын талаарх ойлголтыг дээшлүүлэх сургалтын товч хөтөлбөр гарган хэрэгжүүлж болох юм. АНУ-ын Байгаль хамгаалах агентлаг(дараах мэдээллийг харах)-аас явуулдаг Агаарын бохирдлын менежментийн он-лайн сургалтанд хамрагдахад ажилтнууд Англи хэлний хангалттай сайн мэдлэгтэй байх хэрэгтэй.

 

Үйл ажиллагааны төрөл:   Агаарын бохирдлын менежементийн үндсэн
ойлголтуудын талаар сургалтын хөтөлбөр
Сургалтын нөөц: УБЦАС- II/ЕСБХБ
Хугацаа: 2012-12 сар

 

Үйл ажиллагааны төрөл: Агаарын бохирдлын тухай үндсэн ойлголтын тухай он-лайн сургалт
Сургалтын нөөц: АНУ-ын Засгийн газар, төлбөргүй сургалт: 
http://www.epa.gov/apti/course422/index.html
Хугацаа: 2012-7-12-р сар

 

3.2  Үйл ажиллагааны ба менежментийн асуудлууд
Цаашид ЦАС-гийн ажилтнуудыг сургаж, чадавхижуулах шаардлагатай олон асуудал, чиглэл байгааг тодорхойлоод байна.  Суралцах шаардлагатай хамгийн чухал асуудалд төсөв бүрдүүлэх үйл явц, мониторинг үнэлгээ, санхүүгийн зохицуулалт, мэдээлэл сурталчилгаа/ advocacy, харилцаа  хамтын ажиллагаа, үндэсний хэмжээнд ажиллаж байгаа бусад Тусгай сангуудын бүтэц гэсэн асуудлуууд орж байна. Эдгээр асуудал, сэдвийн хүрээнд дараахи сургалтуудыг төлөвлөж байна.

Facebook Twitter YouTube