Нийтлэгдсэн огноо: 2022/10/05
Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо Агаарын чанарын суурин харуулын Дамбадаржаа станц, "Таван толгой түлш" ХХК-ийн “Хэрэглэгчдэд үйлчлэх албаны хяналтын нэгдсэн төв”-д ажиллалаа.
Нийслэлд 197 мянган өрх сайжруулсан түлш түлж байна. Тэдгээрийн 80,758 нь стандартын бус, гэмтэлтэй зуухтай гэсэн статистик гарчээ. Үүнээс шалтгаалж галлагааны үеэр хүний амь нас, эрүүл мэнд эрсдэх аюул гарч болзошгүй учраас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг тусламж шаардлагатай өрхүүдийн зуухыг засварлах, янданг хөөлөх ажлуудыг хийж байгаа талаар “Хэрэглэгчдэд үйлчлэх албаны хяналтын нэгдсэн төв”-өөс мэдээллээ. Мөн 44 мянган өрх угаарын хий мэдрэгчгүй байгаа нь болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх шаардлагатайг харуулж байна.
Агаарын бохирдол буурахгүй байгаа үндсэн шалтгааныг иргэд рүү чиглүүлэхээс илүүтэйгээр төр өөрөөс шалтгаалах арга хэмжээнүүдээ яаралтай авч хэрэгжүүлэхийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан үүрэг болголоо. Дулааны цахилгаан станцуудын утааны шүүлтүүрийг стандартад нийцүүлэх, автомашинаас гарч байгаа хорт утаанд хяналт тавих зэрэг иргэдээс шалтгаалахгүй асуудлуудад бохирдол бууруулах үүрэг хүлээсэн албан хаагчид ажиллах цаг болсныг анхаарууллаа.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос Шуурхай штаб байгуулан ажиллана. Тус штаб нь агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнүүдийг нэн даруй хэлэлцэж, шийдлүүдээ яаралтай хэрэгжүүлэхийг ЗГХЭГ-ын дарга үүрэг болголоо.
2024/10/01
2024/09/24
2024/09/24
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05