ЦАГААН ТООСНЫ АГААР, ОРЧИН ДАХЬ НӨЛӨӨЛЛИЙГ AGAAR.MN-ЭЭР ТУХАЙ БҮРТ НЬ ХАРДАГ БОЛНО

Нийтлэгдсэн огноо: 2022/05/11

✅"Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын Хаягдлын аж ахуйгаас үүсэж буй тоосны дэгдэлтийг Agaar.mn-ээр өдөр бүр мэдээлнэ. Тодруулбал, цагаан тоосны агаар орчинд үзүүлж байгаа хэмжилтийн мэдээллийг холбох ажлууд хийгдэж байна.

✅Ингэснээр агаарын чанарын мэдээллийг ил тод, тухай бүрт нь олон нийтэд мэдээллэх юм.

✅Одоогоор харуулын суурин станцыг нөлөөллийн бүсэд шилжүүлэх, программ шинэчлэлт, станцыг нүүлгэн шилжүүлэх газрын байршлыг харилцан тохиролцох ажлууд хийгдэж байна.

✅Агаарын чанарын харуулыг 2 дугаар цэцэрлэг, “Төмөр тууз” ХХК-д тус тус шилжүүлэн байршуулахаар Орхон аймгийн ЗДТГ-аас албан бичиг хүргүүлжээ.

 

 

ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА


Facebook Twitter YouTube