Мэдээ, мэдээлэл

МОД ТАРИХ АЖИЛД АЖ АХУЙН НЭГЖҮҮД НЭГДЭВ

Нийтлэгдсэн огноо: 2021/09/29

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэрээ “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах хамгийн үр ашигтай арга бол мод тарих явдал. Тиймээс 2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг эхлүүлнэ гэдгийг онцолсон.

     Энэхүү ажлыг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос дэмжиж,  хамтран ажилладаг 12 аж ахуйн нэгж байгууллагын дэмжлэгтэйгээр нийслэлийн 6 сургууль, 6 цэцэрлэгийн өөрийн эзэмшлийнх нь талбайд (2021.9.20-24-ны өдрүүдэд) тус бүр 50 ширхэг мод тарьж суулгахын зэрэгцээ цаашдын арчилгаа, усалгаа, зааварчилгааны хамт  хүлээлгэн өглөө.Уг ажил цаашид ч үргэлжилнэ.

      Мод, сөөгийг ургуулахад хамгийн чухал зүйл  нь усалгаа  байдаг. Усалгааг өглөө оройдоо хийх бөгөөд мод тарьсан өдөртөө 50-60 литр, сөөгийг 20-30 литрусаар заавал услах шаардлагатай.

      Манай улсын хувь мод тарих тохиромжит хугацаа  хаврын улиралд 4 сарын 25-наас  5 сарын 25 байдаг бол,  намрын улиралд 9 сарын 20-ноос 10  сарын 10-ны хооронд байдаг.

 

                                                                                                           ОББҮХ-НЫ АЖЛЫН АЛБА


Facebook Twitter YouTube