Нийтлэгдсэн огноо: 2021/09/21
Сүүлийн жилүүдэд нийслэлд шилжин ирж суурьших хөдөлгөөн эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор төвлөрсөн цахилгаан дулаан хангамжид холбогдоогүй, стандартын бус нүхэн жорлон, ахуйн зуух бүхий айл өрхийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь нүхэн жорлонгоос үүдсэн хөрсний нянгийн бохирдол үүсэх нэг шалтгаан нь юм. Манай улсын хэмжээнд нийт 396 хог хаягдлын төвлөрсөн цэг байгаа хэдий ч хөрсний нянгийн бохирдолт 88 хувь, органик бохирдол 52.6 хувь, шивтэрийн бохирдол 88.4 хувь, сульфатын бохирдол 72 хувьтай байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хөрсний бохирдлын эсрэг шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.Тухайлбал;
Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт заасны дагуу Стандартын шаардлага хангасан аюултай хог хаягдлын агуулахыг аймгуудад байгуулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Хөвсгөл аймгийн Мөрөн, Завхан аймгийн Алдархаан, Дорнод аймгийн Баянтүмэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Дорноговь аймгийн Сайншанд сумдад агуулахын барилга барих ажлыг эхлүүлсэн бөгөөд гүйцэтгэл 70 хувьтай байна.
Мөн ОББҮХ-ны 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд заасны дагуу хөрсний бохирдлыг бууруулах чиглэлд хамгийн их бохирдсон, хамгийн их хохирол учруулж болзошгүй Туул, Улиастай голын сав газрын эргээс 50-200 метрт орших гэр хорооллын айл өрхөд шингэн лаг хаягдлын хөрсөнд нэвчилтгүй сайжруулсан ариун цэврийн 3300 байгууламжийг суурилуулан хүлээлгэн өгөөд байна. Тухайн айл өрхийн хуучин нүхэн жорлон болон угаадасны нүхийг ариутган халваргүйжүүлэх био ариутгагч хэрэглэх, тухайн газарт бор хөрсөн давхаргаар өнгөн хөрсийг шинэчилж хашаанд нь мод болон олон настын үрийг суулгаж хөрсийг өөрөөр нь цэвэрлэх технологийг хэрэглэн ажиллаж байна.
Ногоон мод нь хөрс болон агаарыг цэвэрлэх байгалийн цэвэрлэх байгууламж гэж үздэг учраас гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ногоон бүс, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах, нэг хүнд ногдох цэцэрлэгжсэн талбайн хэмжээг нэмэгдүүлэх замаар хот, суурин газрын ногоон байгууламжийг хот төлөвлөлтийн стандартад нийцүүлэн аж ахуй нэгжид мод тарих цэцэрлэгжүүлэх ажилд 200 гаруй сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгоод байна.
Мөн аялал жуулчлалын гол чиглэлийн авто зам дагуу байгальд ээлтэй ариун цэврийн байгууламж байгуулах ажлын хүрээнд Архангай аймгийн Гууртын гүүрний орчимд нийтийн ариун цэврийн байгууламжийг байгуулах ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна.
Зураг 1. / Сул элэгдсэн талбайн хөрс/
Авто замын эвдрэл болон хүний буруутай үйл ажиллагааны нөлөөллөөр нийслэл, аймаг, сум, багийн төвүүдийн суурин газрын хөрс ихээхэн хэмжээгээр талхлагдаж, элэгдэл, эвдрэлд орж, Улаанбаатар хотын хөрсний 4.1 хувь нь сул, 25.7 хувь нь дунд зэрэг, 70.1 хувь нь хүчтэй эвдэрч доройтсон байна. Мөн хот, суурин газрын хөрсөн дэх хүнд металлуудын агууламжийг бэлчээрийн эрүүл хөрстэй харьцуулахад 48-76 хувиар их үзүүлэлттэй гарсан аж.
Зураг 2. /Нийслэлийн гэр хорооллын хөрсний бохирдол/
ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ
ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
2024/10/29
2024/10/22
2024/10/18
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05