Мэдээ, мэдээлэл

“ХҮСЛИЙН ХАД” ОРЧМЫГ ЦЭВЭРЛЭЛЭЭ

Нийтлэгдсэн огноо: 2021/08/10

    Бүх нийтийн амралтын тав хоногт Хөвсгөл нуур орчимд 30 тонн хог хаягдлыг аялагч, амрагчид үлдээгээд буцсаныг байгаль хамгаалагчид тээвэрлэн, зайлуулсан байна.

    Урсгал усанд сүү дусаадаггүй, үлдээх буйраа цэвэрлээд буцдаг уламжлалтай бид өнөө цагт байгаль орчин, ундны усны эх үүсвэрээ хамгаалахад онцгой анхаарах цаг болсон. Хүслийн хад орчмыг бохирдлоос сэргийлэх, аялагч, амрагчдын ая тух, аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, аймгийн удирдлагууд хамтран ажиллахаар боллоо.

 

 

Facebook Twitter YouTube