Улаанбаатар хотын хүйтний улирлын агаар дахь нарийн ширхэглэгт тоосонцор /2011-2014 он/

2013 оны 10-12 дугаар цар, 2014 оны 1-4 дүгээр сарын нарийн ширхэгт тоосонцрын дундаж агууламжийг 2012-2013 оны мөн үетэй харьцуулахад 27 мкг/м3 буюу 21%, 2011-2012 оны мөн үетэй харьцуулахад 40 мкг-аар буюу 28% -иар тус тус бага байна. Харин MNS4585:2007 стандарт дахь Хүлцэх хэм хэмжээтэй харьцуулахад сүүлийн 3 жилийн хүйтний улирлын дундаж агууламж нь 2-2.8 дахин их байна.

Улаанбаатар хотын хүйтний улирлын агаар дахь том ширхэглэгт тоосонцор /2011-2014 он/

2013 оны 10-12 дугаар цар, 2014 оны 1-4 дүгээр сарын том ширхэгт тоосонцрын дундаж агууламжийг 2012-2013 оны мөн үетэй харьцуулахад өөрчлөлтгүй, 2011-2012 оны мөн үетэй харьцуулахад 125 мкг-аар буюу 33% -иар бага байна. Харин сүүлийн 3 жилийн хүйтний улирлын дундаж агууламжийг MNS4585:2007 стандарт дахь Хүлцэх хэм хэмжээтэй харьцуулахад 2.6-3.8 дахин их байна.

Улаанбаатар хотын хүйтний улирлын агаар дахь азотын давхар исэл /2011-2014 он/

2013 оны 10-12 дугаар цар, 2014 оны 1-4 дүгээр сарын хүхэрлэг хийн дундаж агууламжийг 2012-2013 оны мөн үетэй харьцуулахад 8 мкг-аар буюу 20%, 2011-2012 оны мөн үетэй харьцуулахад 21 мкг-аар буюу 40% -иар тус тус бага байна. Харин сүүлийн 3 жилийн хүйтний улирлын дундаж агууламжийг MNS4585:2007 стандарт дахь Хүлцэх хэм хэмжээтэй харьцуулахад 1.6-2.7 дахин их байна.

Улаанбаатар хотын хүйтний улирлын агаар дахь хүхэрлэг хий /2011-2014 он/

2013 оны 10-12 дугаар цар, 2014 оны 1-4 дүгээр сарын азотын давхар ислийн дундаж агууламжийг 2012-2013 оны мөн үетэй харьцуулахад 18 мкг-аар буюу 26%, 2011-2012 оны мөн үетэй харьцуулахад 4 мкг-аар буюу 7.5% -иар тус тус бага байна. Харин сүүлийн 3 жилийн хүйтний улирлын дундаж агууламжийг MNS4585:2007 стандарт дахь Хүлцэх хэм хэмжээтэй харьцуулахад 1.3-1.7 дахин их байна.