Агаарын бохирдлыг бууруулах
үндэсний хороо

Ministry of Mining

Уул уурхайн яамны эрхэм зорилго нь Монгол улсын эрдэс баялгийн сан хөмрөгийг баяжуулж, уул уурхайн салбарыг хөгжүүлэн, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл болон нийгэм, эдийн засгийн эрчимтэй өсөлтийг дэмжиж, байгаль орчинд халгүй, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх замаар хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, улмаар иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршино.

Үйл ажиллагааны стратегийн зорилт

- Уул уурхайн салбарын хууль тогтоомж, бодлого, урт, дунд хугацааны стратеги боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлого боловсруулах, төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх;

- Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, эрх зүйн зөвлөгөө өгөх, салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

- Хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;

- Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх, бодлогын хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ,  хөрөнгө оруулалтанд санхүүгийн аудит хийх, тэдгээрт үнэлэлт, дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах, эрсдлийн удирдлагаар хангах.