Агаарын бохирдлыг бууруулах
үндэсний хороо

Зам, тээврийн яам

Эдийн засгийн хөгжлийг хангах, тогтвортой өсөлтийг дэмжих зорилгоор дэд бүтэц, хот байгуулалт, аймаг, сумыг хөгжүүлэх талаар дараах бодлогыг хэрэгжүүлнэ:

  • Улсын Их Хурлаас баталсан “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот” хөтөлбөр, “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д тусгагдсан төмөр замыг барьж байгуулах ;
  • аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбож дуусгах;
  • Улаанбаатар хотын хатуу хучилттай авто замыг бүрэн шинэчлэх;
  • Улаанбаатар хотын авто замын сүлжээг тойрог замын системд шилжүүлж, гүүрэн гарц, хоёр түвшний уулзварыг шаардлагатай газарт барьж байгуулах;
  • транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны зам барьж ашиглалтад оруулах;
  • Улаанбайшинт-Өлгий-Ховд-Ярант, Ховд-Улаангом чиглэлийн авто замыг ашиглалтад оруулах;
  • Улаанбаатар-Замын-Үүдийн авто замыг тэргүүн ээлжид ашиглалтад оруулж, Замын-Үүдийн хилийн боомтын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлснээр инфляцийн зохиомол хөөрөгдлийг бууруулах;
  • Далайд гарцгүй орны хувьд агаарын харилцааг эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тооцон төрийн бодлогоор дэмжин хөгжүүлэх;
  • Хөшигтийн хөндийд шинээр барих олон улсын нисэх онгоцны буудлыг олон улсын зорчигч болон ачаа тээврийн өрсөлдөх чадвар бүхий төв болгох;
  • Aгаарын тээврийн салбарыг өмчийн олон хэлбэртэй, чөлөөт өрсөлдөөнтэй болгох бодлогыг 2016 он хүртэл үе шаттайгаар хэрэгжүүлэх;
  • “МИАТ” ХК-д үндэсний агаарын тээвэрлэгчийн статус олгож, түүний 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгах;
  • Aвтотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтыг боловсронгуй болгож, орчин үеийн мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлэн автотээврийн хөдөлгөөнийг улсын хэмжээнд хянах төв байгуулах;
  • Oлон улсын жишигт нийцсэн орчин үеийн терминал төвийг Замын-Үүд, Алтанбулаг, Улаанбаатар хотод байгуулах;
  • “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д тусгагдсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн шинэчлэлийг хэрэгжүүлэх арга хэмжээг авч, гурав дахь үе шатанд барьж эхлэх төмөр замын суурь бүтэц (нийт 3600 орчим км)-ийн судалгааг дуусгах;
  • Далайн тээврийн салбарт тэргүүлэгч орнуудтай хамтран далайн тээврийн үйл ажиллагааг эхлүүлж, тухайн салбарт үндэсний ажилтан, мэргэжилтнүүдийг ажиллуулах арга хэмжээ авах;