Агаарын бохирдлыг бууруулах
үндэсний хороо

Барилга, хот байгуулалтын яам

Яамны үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь

Яам нь хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд барилга, хот байгуулалтын чиглэлээр тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх үүрэг, хариуцлага хүлээж, сайд, Засгийн газрын танхимд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ. Яам нь салбарын бодлого, төлөвлөлт болон хэрэгжилтийг зохицуулах харилцан уялдаа холбоог хангах асуудалд Засгийн газар, яамны өндөрлөгөөс өргөн хүрээтэй хандаж, зөв зохистой удирдана. Барилга, хот байгуулалтын яам нь хариуцсан асуудлын чиглэлээр Засгийн газрын зөвлөхийн үүрэг гүйцэтгэж, хариуцлага хүлээнэ.

Үйл ажиллагааны эрхэм зорилго

Барилга, хот байгуулалтын яамны эрхэм зорилго нь барилга, хот байгуулалт, газрын харилцаа, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын үр нөлөөг дээшлүүлэх замаар хүн амын ая тухтай, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

  • Яам нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
  • Хот байгуулалт, газрын харилцаа, геодези, зураг зүйн салбарыг хөгжүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх;
  • Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх;
  • Орон сууц, нийтийн аж ахуйн салбарыг хөгжүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх;
  • Салбарын санхүү, эдийн засгийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын үр дүнг дээшлүүлэх;
  • Салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих;
  • Төрийн захиргаа, хүний нөөц, хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын тогтолцоог хэрэгжүүлэх, удирдлагаар хангах.