Бохирдол ихтэй 29 мянган зуухыг хэрэглээнээс гаргажээ
Та бидний “Уламжлалт” хэмээн нэрлэж хэвшсэн хуучин зуух нь олон төрлийн утаа тортог, хорт хийг ялгаруулдаг. Агаарт цацагдсан хорт хий нь хүний дархлааг сулруулж, амьсгалын зам, уушгийг гэмтээх ба ургийн хэвийн өсөлт, ясны бүтцэд сөргөөр нөлөөлдөг ажээ. Иймээс бохирдол ихтэй хуучин зуухаа бүрэн шаталттай сайжруулсан зуухаар солих нь нийслэлчүүд бидний ойрын хугацаанд хэрэгжүүлж чадах хамгийн үр дүнтэй арга зам бөгөөд 2013 онд 29000 хуучин зуухыг хэрэглээнээс гаргасан байна.
2014/10/01
“Их тойрог 110 кВ ЦДАШ, дэд станц” төсөл
Монгол улсын ерөнхийлөгч, Улсын их хурал, Монгол улсын засгийн газар, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос онцгой анхаарал хандуулан Монгол улсынхаа нийслэлийг агаарын бохирдолгүй, цэвэр цэмцгэр, зөв төлөвлөлттэй, дэлхийн жишигт хүрсэн хот болох суурийг тавьж байгаа төсөл бол “Их тойрог 110 кВ ЦДАШ, дэд станц” төсөл юм.
2014/10/01
Хөнгөлөлттэй үнээр зуух авах өрхийн бүртгэл ирэх долоо хоногт эхэлнэ
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн хүрээнд гэр хорооллын айл өрхийг хөнгөлөлттэй үнээр сайжруулсан зуух борлуулах хөтөлбөр ирэх сарын 3-нд албан ёсоор эхэлнэ.Энэ хүрээнд төсөлд хамрагдах өрхүүдийн нэрсийг шинэчлэх ажлыг зохион байгуулах юм. Иймд өмнө нь хөнгөлөлттэй үнээр зуух авч байгаагүй, нийслэлийн гэр хороололд харьяалалтай өрхүүд нэрээ хорооныхоо зохион байгуулагчид энэ сарын 22-ноос 26-ны өдрүүдэд өгөх шаардлагатай.
2014/10/01
Иргэд 66 хувийн хөнгөлттэй үнээр сайжруулсан зуух авах боломжтой
Дэлхийн банкны Улаанбаатар Цэвэр агаар төсөл, Цэвэр агаар сангаас 16,000 өрхөд бүрэн шаталттай сайжруулсан зуухыг хөнгөлттэй үнээр борлуулахаар төлөвлөжээ. Иргэдэд зах зээл дээр 272- 484 мянган төгрөгөөр худалдаалж буй 8 төрлийн зуухыг 66 хувь хөнгөлж, 16-228 мянган төгрөгөөр худалдаж авах боломжийг олгож байгаа юм.
2014/10/01
“Том ширхэгт тоосонцор багасаагүйгээс үзвэл бид ногоон байгууламжаа хангалттай бий болгож чадаагүй юмуу даа”
Жил жилийн өдийд нийслэлийнхний төдийгүй аймгийн төвүүдийн оршин суугчдын толгойн өвчин болдог утааны асуудлыг хөндөхөөр “Өнөөдөр” сонин энэ удаа Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Эрдэнэцогт, нийслэлийн Засаг даргын экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, “Улаанбаатар цэвэр агаар” төслийн зохицуулагч Н.Энхболд, ЗТЯ-ны Техник, технологи, мэргэшлийн хэлтсийн дарга Н.Баттулга, БОНХЯ-ны Сав газрын удирдлагын хэлтсийн дарга Г.Ганбат нарыг редакцдаа урьж, ярилцлаа.
2014/10/01
Агаарын бохирдлыг бууруулж, орон байраа дулаалцгаая
Нийслэлээс гэр хорооллын дулааны алдагдалтай орон сууц, дулаалга багатай гэрт амьдардаг айл өрхийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, орон сууцаа дулаалах замаар дулаанаа хэмнэдэг зөв дадлыг хэвшүүлэхэд олон нийтийг уриалах зорилгоор “Дулаалгын аян”-г 3 дахь жилдээ зохион байгуулж байна. 10 дугаар сарын 15-ныг хүртэл 1 сарын хугацаанд үргэлжлэх тус аяны нээлт өнөөдөр Чингис хааны талбайд боллоо.
2014/10/01
Агаарын чанарын индекстэй танилцлаа
АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ 2014 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 10-НИЙ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР ДАРААХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦСЭН БАЙНА.
2014/10/01