Мэдээ, мэдээлэл

ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийтлэгдсэн огноо: 2021/06/08

    Жил бүр Дэлхийн Хүрээлэн буй орчны өдөрт зориулан  “Хүрээлэн буй орчны инженерчлэл”  оюутны эрдэм шинжилгээний онол, практикийн бага  хурлыг зохион байгуулдаг уламжлалтай.

     Хурлыг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Монголын Хүрээлэн буй орчны инженер мэргэжилтнүүдийн нийгэмлэг хамтран зохион байгуулж, Усны газар, НЗДТГ, НАБТГ дэмжин ажилласан бол,  Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль хариуцан зохион байгууллаа.

    Энэ жилийн хувьд  IV бага хурал 2021 оны 6 дугаар сарын 5-ны өдөр онлайн хэлбэрээр зохион байгуулагдаж, МУИС, ХААИС, МГТИС болон ШМТДС-ийн нийт 11 оюутны илтгэл тавигдан амжилттай хэлэлцэгдэж байр эзлүүллээ.  

1-р байр: МГТИС-ийн 4-р курсийн оюутан М.Өэлүн, “Уусгасан агаараар хөвүүлэх замаар ноосон ширхэгт угаах үйлдвэрийн хаягдал усыг цэвэршүүлэх судалгаа”;

2-р байр: МУИС-ийн 4-р курсийн оюутан Д.Эрдэнэзаяа, “Уул, уурхай төвлөрсөн бүсийн гадаргын болон газрын доорх усны чанарын судалгаа”;

3-р байр: МГТИС-ийн 4-р курсийн  оюутан А.Сарнай, “Улаанбаатар хотын гэр хороолол дахь үнсний хаягдал болон тортогноос үүдэх хөрсний бохирдлын эрсдлийн судалгаа”.

     Энэхүү бага хуралд байгаль орчин, инженер, хүрээлэн буй орчны инженерчлэл болон холбогдох чиглэлээр суралцдаг 1-4 курсийн оюутнууд оролцдог юм. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд эрдэм шинжилгээ, судалгаа хийдэг хүмүүс сургууль, хүрээлэн салбарын нийгэмлэгүүд чиглэл, чиглэлийнхээ хурлыг дотооддоо ч гэлтгүй гадны оролцогчдыг урьж жил бүр зохион байгуулдаг бөгөөд шийдвэр гаргагчид, эрдэмтэн судлаачид, оюутнууд холбогдох салбарынхан өргөн хүрээнд оролцож харилцан мэдээллээ солилцдог байна.

       Манай улсын хувьд оюутны эрдэм шинжилгээний хурлаас гадна ирэх есдүгээр сарын 9-нөөс эхлэн “ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН–2021” үндэсний эрдэм шинжилгээний хурал, “ОРЧНЫ БОХИРДОЛ ба ШИЙДЭЛ” олон нийтийн шилдэг бүтээлийн уралдаан, салбарын мэргэжилтнүүдийн уулзалт, үйл ажиллагаа танилцуулах үзэсгэлэн зохион байгуулагдахаар төлөвлөөд байгаа.

 

                                                                          ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА


Facebook Twitter YouTube