Мэдээ, мэдээлэл

БАЯНТЭЭГИЙН УУРХАЙН ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

Нийтлэгдсэн огноо: 2021/06/07

     Өнгөрсөн гуравдугаар сард УИХ-ын БОХХАА-н Байнгын хорооны дэргэдэх Агаарын бохирдлын асуудлын Дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын  гишүүн, Дэд  хорооны гишүүн  Г.Ганболд, ОББҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд, Ажлын албаны дарга Б.Алтанзул нар Баянтээгийн нүүрсний уурхайн  сайжруулсан шахмал  түлшний үйлдвэртэй газар дээр очиж  танилцаад ирсэн. Энэ үеэр “Баянтээг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Данзан тус үйлдвэрийг бүрэн ашиглалтад оруулж үйлдвэрлэлийг  өргөтгөж сайжруулсан шахмал түлшийг айл өрхүүдийн хэрэглээнд нэвтүүлэхэд эхний ээлжинд 2,3 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг уламжилж байсан юм.

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд БОАЖ-ийн сайд Н.Уртнасан орон нутагт томилолтоор ажиллах үеэрээ Өвөрхангай аймгийн Хархорин суманд ажиллахдаа УИХ-ын  гишүүн Г.Ганболд, Хархорин сумын Засаг дарга  И.Доржсүрэн, Аймгийн Байгаль орчны газрын дарга Г.Баясгалан, Орхоны хөндийн БЦГ-ын дарга Ц.Банди нартай уулзаж Баянтээгийн  нүүрсний уурхайн техник, технологийн шинэчлэлд зориулж 500 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэснээ  мэдэгдлээ.

   Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын гэр хорооллын  айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангаж агаарын бохирдлыг бууруулах зорилгоор анх  2019 оноос эхлэн Баянтээгийн  нүүрсний уурхайг түшиглэн сайжруулсан шахмал  түлшний үйлдвэрийг барьж байгуулсан бөгөөд, хоногт 120 тн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

                                                             ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА


Facebook Twitter YouTube