Мэдээ, мэдээлэл

ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ӨРХҮҮДЭД 933 ТОНН САЙЖРУУЛСАН ТҮЛШ ОЛГОВ

Нийтлэгдсэн огноо: 2021/05/28

     Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Нийслэлийн халамжийн газартай хамтран Нийслэлийн 10 мянган зорилтот бүлгийн 0-240 хүртэлх оноотой өрхүүдэд түлш худалдан авахад шаардагдах 1.5 тэрбум төгрөгийн дэмжлэгийг үзүүлэн ажиллалаа.

      Мөн оршин суух хаягтаа амьдардаггүй шилжин суурьшигч, өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдаагүй, хөл хорионы улмаас өрхийн орлогогүй болсон зорилтод 7840 өрх тус бүрд 933 тонн сайжруулсан түлшийг олгосон байна.

    Цаашдаа нийслэлийн гэр хорооллын айл өрхийн гэр байшингийн халаалтыг хийн болон цахилгаанаар шийдвэрлэхэд үзүүлэх дэмжлэгийг өргөжүүлж, дулаан алдагдлыг бууруулах зорилгоор дулаалгын материалаар хангах ажлыг үе шаттайгаар зохион байгуулна.

              

                                                                                              ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ

                                                                                                                    ХОРООНЫ АЖЛЫН АЛБА


Facebook Twitter YouTube