Мэдээ, мэдээлэл

ХАЯГДАЛ ДУГУЙГААР БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ХАВТАН ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

Нийтлэгдсэн огноо: 2021/05/25

     Сүүлийн жилүүдэд хотын хүн амын нягтрал, хот тэлэлт болон  автомашины тоо хэмжээ эрчимтэй өсөж байгаатай холбогдуулан автомашины хаягдал дугуйн тоо жилээс жилд  огцом нэмэгдэж  агаар  орчны бохирдол,  хог хаягдылг  нэмэгдүүлсээр байгаа  билээ.  

    Монгол Улсын Засгийн газрын үйл  ажиллагааны мөрийн хөтөлбөрт Хот суурин газрын  агаар, ус хөрсний  бохирдлыг бууруулж  хог хаягдын зохистой  мененжментийг хэрэгжүүлнэ гэж  заасны дагуу  Хаягдал дугуй, боловсруулах боломжтой бусад хаягдлыг худалдан авах, дахин боловсруулах төслийг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос  “Инахис” ХХК-тай хамтран  амжилттай хэрэгжүүллээ.

    Энэхүү төслийн хүрээнд томоохон зах, худалдааны төвүүд, автомашины зах, засвар үйлчилгээ олноор байрших газруудаас 180000 ширхэг хаягдал дугуй татан авалт хийж байгальд ээлтэй аргаар устган, дахин боловсруулж, бүтээгдэхүүнээр нь Нийслэлийн нэр бүхий 13 сургууль, цэцэрлэг сургуулийн цогцолборын 4000 м2 талбайг хавтангаар хучиж тохижууллаа.

     “Инахис” ХХК нь  резин хавтанг   Монголдоо үйлдвэрлэж хаягдал дугуйг худалдан авч  дахин боловсруулан хог хаягдал, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулсаар ирсэн компани юм.

                                                                                          ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ

                                                                                                             ХОРООНЫ АЖЛЫН АЛБА


Facebook Twitter YouTube