Мэдээ, мэдээлэл

Орчны цацрагийн түвшний 2019, 2020 оны төлөв байдал

Нийтлэгдсэн огноо: 2021/04/06

     Манай улс цөмийн зэвсэггүй улс бөгөөд цөмийн болон цацрагийн осол үүсч болох эх үүсвэр нь геологи хайгуул, уул уурхай, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, цөмийн судалгаа, байгаль орчин, эрүүл мэнд, барилга, төмөр зам болон агаарын тээвэр зэрэг олон салбарууд байна.

    Монгол улсад 2019, 2020 онд нийт 37 цэгт Гамма цацрагийн тунгийн чадлын хэмжээг өдөрт 2 удаа, Бетта цацрагийн нийлмэл идэвхийг 25 цэгт 10 хоног тутамд 1 удаа тус тус хэмжиж байна. Хэмжилтээр гамма цацрагийн тунгийн чадлын хэмжээ байгалийн фоны дэвсгэр түвшинээс хэтрээгүй байна. Гамма цацрагийн тунгийн чадлын сарын дундаж хэмжээ 2019, 2020 онд агаарт 0.09-0.14 мкЗв/цаг, хөрсөнд 0.09-0.15 мкЗв/цаг байна.

   Бетта цацрагийн нийлбэр идэвхийн сарын дундаж хэмжээ 2019, 2020 онд 0.33-10.73 Бк/м2  хүрсэн бөгөөд хамгийн их нь Дорнод аймгийн Чойбалсан өртөөнд 2020 оны 7, 8-р сард 10.7-10.73 Бк/м2 хүрч бусад цэгийн хэмжилттэй харьцуулахад  ойролцоогоор 2 дахин их байна.

 

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

 

                                                                                 ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ

                                                                                             ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

 


Facebook Twitter YouTube