News

ДУЛААН ТУСГААРЛАХ БУДГИЙГ АШИГЛАН ХАЛААЛТЫН ХЭРЭГЦЭЭГ БУУРУУЛАХ СУРГАЛТ ЯВАГДАНА

Published date: 2021/03/29

      Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 2021 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу Японы Элчин сайдын яам болон ЖАЙКА олон улсын  хамтын ажиллагааны байгууллагатай хамтраад дулаан хадгалах шингэн керамик бүтээгдэхүүнийг туршин нэвтрүүлэх ажлыг хийхээр төлөвлөсөн. Энэхүү төлөвлөгөөний дагуу ЖАЙКА болон Японы жижиг дунд бизнесийн төлөөлөл болох “Шимизү ХХК”- тай хамтран “Дулаан тусгаарлах будгийг ашиглан халаалтын хэрэгцээг  бууруулж, агаарын бохирдлыг  багасгах” цахим  сургалтыг ирэх дөрөвдүгээр сарын 5-наас 16-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

     Тус сургалтаар дулаан  тусгаарлагч  “Люминостар” будаг болон тус бүтээгдэхүүний туршилтын үр дүнг танилцуулна. Энэхүү бүтээгдэхүүн нь  халуун хүйтэнд  тэсвэртэй, монгол гэрээс эхлэн орон сууц, барилга байгууламж, даавуун материал, шугам хоолойг будах боломжтойгоороо онцлог юм.

     Иймд тус бүтээгдэхүүний талаар мэдээлэл авах хүсэлтэй, бизнесийн түнш болж хамтран ажиллахыг сонирхож байгаа хувь хүн, аж ахуйн нэгж компаниуд дараах линкээр орж  3 дугаар сарын 16-ны өдрөөс 30-ны өдөр хүртэлх хугацаанд бүртгүүлэхийг урьж байна.  “Register here” гэсэн цэнхэр товчлуурыг дарна уу.

https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fwww2.deloitte.com%2Fjp%2Fja%2Fevents%2Flist%2F2021%2Fmongolia-seminar-jica.html%3Ffbclid%3DIwAR2l-r7NmPnnzg_imX9oG2iOX9wL65Zv_dZScSpWQxdzZ7v07CVtcVAPGNU&h=AT0Z3pbrDhEjBykkxcYwg9QdECcHyCun_H_-2GIhVG50yAJl0Hu9sMAazMlzjUQeFvoJVHnEiir-0jgsdDY-AGL1ZDpEH5ePnYA54YU4qovZfPkKbjgsAC_TNR0vwkgbJYLsTw

寒さ暑さ両方に強く、ゲルから建物、布、パイプに至るまで塗れる驚異の断熱塗料“ルミナスター”。JICAが日本の中小企業「株式会社清水」と取り組んでいる初めてのリモートセミナーが参加応募者にのみ、限定公開されます。使用者として、或いは取扱業者(ビジネスパートナー)としてご興味にある方は、下記URLにアクセスし、青色の”Register here”のボタンを押してください。(3月16日から30日までの期間限定受付です!)

https://www2.deloitte.com/jp/ja/events/list/2021/mongolia-seminar-jica.html 

 

                                                  ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ

                                                                ХОРООНЫ АЖЛЫН АЛБА


Facebook Twitter YouTube