Мэдээ, мэдээлэл

УСНЫ ҮНЭ ЦЭНИЙГ УХАМСАРЛАЖ, УСАА ХАЙРЛАН ХАМГААЛЪЯ

Нийтлэгдсэн огноо: 2021/03/22

     Жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг  НҮБ /Дэлхийн цаг уурын байгууллага/-аас дэлхий нийтээрээ “Усны өдөр” болгон зарласнаас хойш эдүгээ 29 дэхь жилдээ  “Усны үнэ цэнэ” (Valuing Water) сэдвийн дор  2021 оныг тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна.

     Дэлхийн 1.4 сая шоо км талбайг ус эзэлдэг ч үүний ердөө 35 сая шоо км нь буюу 2.5 хувь нь л цэвэр ус. Үүний 105 мянган шоо км нь голын цэнгэг ус. хэрэглээтэйгээ харьцуулахад тун  бага  байгаа юм. Өдгөө дэлхий дахинд цэвэр усны дутагдлаас болж жилд 2.5 сая хүн нас барж байгаагийн 1.5 сая нь хүүхэд байдаг  гэсэн тоон баримт байна.  

    Одоогийн байдлаар Монгол улсад усны үнэ нь усны нөөц ашигласны төлбөр, ус бохирдуулсны төлбөр, усны үйлчилгээний тариф, татааснаас бүрдэж байна.Та орон сууцанд амьдардаг бол нэг литр цэвэр усны үйлчилгээнд 32 үйлдвэр, аж ахуйн газрууд 55 мөнгө төлж байгаа бөгөөд айл өрх 0.55-0.80 төгрөг, үйлдвэр, албан газар 1.10-1.50 төгрөгийг төлж  байна. 

    Усыг үнэлэх боломжгүй, үнэ цэнийг нь ойлгоогүй, мэдрээгүйн улмаас усны нөөцийн алдаатай менежмент явуулж, усыг үнэгүйдүүлэн, үр ашиггүй зарцуулж, бохирдол, хомсдол үүсгээд байна. Усны бодит үнэ, цэнийг тооцохдоо түүний нийгэм-эдийн засаг, байгаль орчин болон ахуй амьдралд үзүүлж буй олон талт мөн чанар, утга учир, ач холбогдол хийгээд эрсдэлийг харгалзан үзсэн байх шаардлагатай. Харин усны үнэ гэдэг нь хэрэглэгч-ашиглагчид усны нөөцийг ашигласныхаа төлөө төлж буй мөнгөн дүн юм.

    Усгүй бол амьдрал үгүй, усаа хайрлан хамгаалахыг иргэн бүрээсээ хүсч, дэлхийн “Усны өдөр”-ийн мэндийг нийт ард иргэддээ  хүргэе.

Эх сурвалж: УЦУОСМХ, ГУСХ

                                                                        ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ

                                                                                                     АЖЛЫН АЛБА


Facebook Twitter YouTube