Мэдээ, мэдээлэл

ДЭЛХИЙН ХОГ ХАЯГДЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ӨДӨР

Нийтлэгдсэн огноо: 2021/03/18

     Өнөөдөр дэлхийн хог хаягдлыг дахин боловсруулах өдөр тохиож байна. Яагаад  хог хаягдлыг дахин боловсруулах хэрэгтэй вэ гэж үү.

     Жил бүр  бид 2,12 тэрбум тонн  хог хаягдалыг, цаг тутамд 2,5 сая  хуванцар савыг хаяж байна. Таван ширхэг хуванцар савыг дахин боловсруулж  нэг ширхэг богино цув үйлдвэрлэх  боломжтой. Нэг ширхэг хөнгөн цагаан лаазыг дахин боловсруулж  теледиз эсвэл компьютерийг  гурван  цагийн турш ажиллуулах  эрчим хүчийг хэмнэж чаддаг. Нэг тонн дахин боловсруулсан  цаас 17 ширхэг  модыг огтлохоос  сэргийлдэг байна.

     Эх сурвалж: “Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын  тогтвортой байдлыг  хангах төсөл"

 

                                                                      ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА


Facebook Twitter YouTube