Гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалт шинэчлэн батлах тухай Монгол Улсын Засгийн Газрын тогтоол

Published date: 2014/09/16

Дугаар 191

 

ЖАГСААЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

 

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай 2014 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн хуулийг тус тус  үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

 

1. Гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд чөлөөлөгдөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 100 дугаар тогтоол, 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 193 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                           Н.АЛТАНХУЯГ

Сангийн сайд                                                                     Ч.УЛААН


Facebook Twitter YouTube