News

Азийн агаарын бохирдол дэлхийн уур амьсгалд нөлөөлж байна

Published date: 2014/10/01

Хятад, АНУ-ын эр­дэмтэд Азийн ор­нуу­дын агаарын бо­­­хирдол дэлхийн бөм­­бөрцгийн хойд ха­гасын уур амьсгалд нө­лөөлж байгаа гэ­сэн дүгнэлтэд хүр­лээ.

 

Судалгаагаар агаарт дэгд­сэн хорт бо­­дисууд Номхон да­лайд хүчтэй шуурга үүсгэдгийг тогтоосонбайна. Далайн шуур­га нь эргээд Хойд Америкийн уур амьс­галын сис­темийг өөр­чилдөг аж. 

 

c8b5b2_921_x678

 

Уг өөрчлөлт өв­лийн цагт бүр илүү мэдрэгддэг. Кали­­фор­нийн Техно­логийн хү­рээ­лэнгийн судлаач Ян Ван “Агаарын бо­хирдлоор том хэм­­жээний өтгөн үүл үүсч, их хур ту­на­дас ордог” гэжээ.

Агаарын бохирдол нь зөвхөн орон нут­гийн хэмжээний асуу­­дал бус дэлхийн цаг агаар, байгаль ор­чинд нөлөөлж эхэл­сэнд анхаарах цаг нь болсон гэдгийг эр­дэмтэд онцоллоо.

                                                                                                                                                                                        Эх Сурвалж: www.ikon.mn


Facebook Twitter YouTube