News

Бүх нийтээр мод тарих үйлсэд нэгдэв

Published date: 2014/10/01

Монгол Улсын Засгийн газрын тусгай сан- Цэвэр агаарын сангийн ажлын албаны хамт олон бүх нийтээр мод тарих өдөр буюу 5 дугаар сарын 10-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьлаа.

 

Мөн энэ өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас  нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулсан ба тус сангийн хамт олон уг арга хэмжээнд оролцож үйл ажиллагаагаа нээлттэйгээр иргэдэд танилцуулсан.

 

Уг арга хэмжээнд нийслэлийн айл өрхийг сайжруулсан зуухаар хангах зорилгоор Дэлхийн банкны Цэвэр агаар төсөлтэй хамтран хэрэгжүүлж буй “Сэлэнгэ констракшн” ХХК, “Рояал Өүшн” ХХК, “Их тэнгэрийн хүч” ХХК, “Дашваанжил” ХХК-иуд оролцож өөрсдийн зах зээлд нийлүүлж буй  Өлзий, Дөл, Векас, Илч болон хийн халаагуурын зуухнуудыг иргэдэд танилцууллаа.

 

Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Алтанхуяг, БОНХ-ийн сайд, Цэвэр агаарын сангийн Удирдах зөвлөлийн дарга С.Оюун тэргүүтэй УИХ-ын болон Засгийн газрын гишүүдэд Цэвэр агаарын сангийн гүйцэтгэх захирал Д.Баасан тус сангаас санхүүжүүлэн хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний талаар танилцуулсан юм.


Facebook Twitter YouTube