Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ /2019.03.18-03.24/

Нийтлэгдсэн огноо: 2019/03/25

Улаанбаатар хотын агаарын чанарын өнгөрсөн 7 хоногийн мэдээ

/2019 оны 3-р сарын 18-24-ний өдөр/

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо.

Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын хэмжээнд агаар “Бага бохирдолтой” түвшинд байсан байна. Хамгийн их агууламж Нисэх, Амгалан, Бөхийн өргөө орчимд ажиглагдсан ба Агаарт PM2.5, PM10 тоосонцрын агууламж  хамгийн их байсан бөгөөд тоосонцрын 24 цагийн дундаж хамгийн их агууламж Агаарын чанарын стандартаас 2.1-2.5 дахин их байлаа. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.


Facebook Twitter YouTube