Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ /2019.03.11- 03.17/

Нийтлэгдсэн огноо: 2019/03/18

Улаанбаатар хотын агаарын чанарын өнгөрсөн 7 хоногийн мэдээ

/2019 оны 3-р сарын 11-17 ны өдөр/

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо.

Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын хэмжээнд агаар “Бага бохирдолтой” түвшинд байсан ба хамгийн их агууламж Баянхошуу орчимд ажиглагдаж агаарын чанарын индекс “Бохирдолтой” түвшинд хүрсэн байна. Агаарт PM2.5, PM10 тоосонцрын агууламж  хамгийн их байсан бөгөөд эдгээр тоосонцрын 24 цагийн дундаж хамгийн их агууламж Агаарын чанарын стандартаас 2.5-3.2 дахин их байлаа.  Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.


Facebook Twitter YouTube