Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ /2018.12.03-12.09/

Published date: 2018/12/10

Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ

/2018 оны 12-р сарын 3-9-ний өдөр/

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо.

 Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанар “Бага бохирдолтой” болон “Бохирдолтой” түвшинд байлаа. Галлагааны эрчимтэй холбоотойгоор PM2.5 тоосонцор болон хүхэрлэг хийн агууламж Баянхошуу, Зурагт, Нисэхийн гэр хороолол орчим, автозамын түгжрэлтэй холбоотой PM10 тоосонцор, азотын давхар ислийн агууламж Баруун 4 зам, 13-р хороолол орчим тус тус  нэмэгдсэн байна. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.


Facebook Twitter YouTube