Мэдээ, мэдээлэл

АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ НЭЭГДЭНЭ

Нийтлэгдсэн огноо: 2017/10/21

Дулаан алдагдал болон агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлийг танилцуулах, иргэдийг цахилгаан халаалтын хэрэглээнд шилжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах зорилгоор “Агаар орчны бохирдлыг бууруулах техник, технологи мэдээллийн төв” “Барилга Мегастор” худалдааны төвд 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ажиллана.

Уг төвд гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цахилгааны тарифыг тэглэсэнтэй холбогдуулан дулаан алдагдал болон агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлийг танилцуулах, цахилгаан халаалт, цахилгаан халаагуур, шалны халаалт, дулаалга болон сайжруулсан түлш, сэргээгдэх эрчим хүч, агаар цэвэршүүлэгч, бохирдол бууруулах бүтээгдэхүүн үйлчилгээ тоног төхөөрөмжийг зохион бүтээсэн, худалдан борлуулах үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн бүтээгдэхүүн, технологийг танилцуулна. 
Иргэд хэрэглэгчид та бүхэнд мэдээллийг нэг газраас авах харьцуулах боломж олгож байгаа тул та бүхэн өргөнөөр оролцоно уу. Мөн уг төвд бүтээгдэхүүнээ танилцуулж, худалдан борлуулах иргэд, ААН холбогдоно уу. 
УТАС: 80720240

Байгаль орчин аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо


Facebook Twitter YouTube