Улаанбаатар хотын хүйтний улирлын агаарын чанарын мэдээ /2015.10-2016.02/

Нийтлэгдсэн огноо: 2016/03/15

                                                      Хүйтний улирал буюу 2012-2016 оны 1-4, 10-12 дугаар сарын

                                                              Улаанбаатар хотын агаарын чанарын төлөв байдал

                                                                     /2015 оны 10-12, 2016 оны 1-2 дугаар сар/

Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчимд агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), том ширхэглэгт тоосонцор (PM10), нарийн ширхэглэгт тоосонцор (РМ2.5), нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (О3) болон цаг уурын үзүүлэлтүүдийг автомат болон автомат бус багажаар хэмжин тодорхойлж байна.

 2015-2016 оны хүйтний улирал буюу 2015 оны 10-12, 2016 оны 1-2 дугаар сард агаар дахь агаар бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг 2014, 2015 оны мөн үетэй харьцуулахад том ширхэглэгт тоосонцор 54 мкг-аар буюу 24%-иар бага, нарийн ширхэглэгт тоосонцор 9 мкг-аар буюу 8%-иар, азотын давхар исэл 2 мкг-аар буюу 3%-иар, хүхэрлэг хийн агууламж 18 мкг-аар буюу 49%-иар тус тус их байна.

2012-2016 оны хүйтний улирал (1-4, 10-12 дугаар сар)-ын Улаанбаатар хотын агаарын чанарын төлвийг агаар бохирдуулах бодис тус бүрээр дараах зургуудад харууллаа. Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас үзнэ үү. 


Facebook Twitter YouTube