УБЦАТ: "ТАСГАНЫ ОВОО" бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах арга хэмжээний овоо нэгтгэх арга хэмжээ

Нийтлэгдсэн огноо: 2015/05/18

Бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах бүтээн байгуулалтын ажил энэ оны 5-р сараас эхлээд байна. Энэ ажлын бүрэлдэхүүн хэсэг болох “Овоо нэгтгэх” арга хэмжээг 2015 оны 5-р сарын 15-нд, Баасан гаргийн 13 цагт зохион байгуулахаар төлөвлөж байгаа ба дараах бүрэлдэхүүнтэй зочид төлөөлөгч оролцоно. Үүнд:

  1. Уг төслийг хэрэгжүүлэгч “Улаанбаатар Цэвэр Агаар” төслийг удирдах нэгж
  2.  “Улаанбаатар хотын Ногоон байгууламж цэцэрлэгжүүлэлтийн хөрөнгө оруулалтын ТЭЗҮ боловсруулсан” Асконит” зөвлөх багийн хамт олон
  3. Тус бүтээн байгуулалтын ажлыг удирдлага зохион байгуулалтаар хангах ажлын хэсгийн гишүүд
  4.  Тус ажлын гүйцэтгэгчид: “Цэцэрлэгжүүлэлт, ургамалжуулалт, гэрэлтүүлэг болон усжуулалтын ажил”-ыг гүйцэтгэх “Жавхлант Богд” ХХК, “Эколайн” ХХК-уудын  түншлэл,  Багц 2 буюу “Явган зам талбай, тохижилтын ажил”-ыг гүйцэтгэх “Эс энд Ай” ХХК –ний хамт олон
  5. Чингэлтэй дүүргийн Засаг Даргын Тамгын газар
  6. Тасганы овооны бичил цэцэрлэгч хүрээлэнгийн зургийг боловсруулсан “Өрх” ХХК
  7. Түвдэнпэлжээлийн хийдийн лам нар
  8. Уг ажлын захиалагч “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар”
  9. Захирагчийн ажлын алба

Тасганы овоон дээр байрладаг олон жижиг овоог гол овоотой нэгтгэх энэхүү ёслолын арга хэмжээний хүрээнд лам нар ном хуран, лус савдгийг аргадах шашны зан үйл хийгдэнэ. Овоог нэгтгэн ёслол нь цаашид хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудын томоохон бэлтгэл болох бөгөөд тус оны 11-р сард бичил цэцэрлэгийг байгуулж ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна.

Энэхүү цэцэрлэгт хүрээлэнг ашиглалтад оруулснаар нийслэлийн ногоон байгууламж нэмэгдэж, өнгө үзэмж сайжирч, иргэд ёс заншлаа үйлдэх амрах зугаалах таатай орчин бүрдэхээс гадна ямар төрлийн мод ургамал ямар хөрс, ус, бордоонд, цаг агаарын нөхцөлтэйгээ зохицон ургаж болохыг турших боломж олгож байгаагаараа онцлог юм. 

 


Facebook Twitter YouTube