УБЦАТ: Гэр үзэсгэлэн ажиллаж байна

Нийтлэгдсэн огноо: 2015/01/21

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор бүрэн шаталттай сайжруулсан зуухыг Улаанбаатар Цэвэр Агаар төсөл хөнгөлөлттэй үнээр борлуулж байна. Энэхүү сайжруулсан зуухны ашиглалт, аюулгүй ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлах зорилгоор Улаанбаатар Цэвэр Агаар Төсөл болон Дүнжингарав ХХК хамтран 2015 оны 1-р сарын 20-ноос 30-ны хооронд гэр үзэсгэлэнг ажиллуулах юм.

Энэхүү үзэсгэлэнд бүрэн шаталттай сайжруулсан зуухыг ашиглаж буй айлын өдөр тутмын амьдрал, хэрэглээнээс сэдэвчилсэн фото зургийн бүтээлүүд тавигдах төдийгүй агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаарх танилцуулгыг дэлгэн сурталчлана.

Гэр үзэсгэлэнгийн үеэр төслөөр борлуулж буй бүрэн шаталттай сайжруулсан зуухыг ашиглах бөгөөд ашиглалтын явцад зуухнаас ялгарч буй бохирдлыг бодитоор харах, аюулгүй ажиллагааг хэрхэн хангаж ажиллах зааврыг иргэдэд хүргэх юм.

Гэр үзэсгэлэнгийн талаарх товч мэдээлэл

  1. Зохион байгуулагчид: Улаанбаатар Цэвэр Агаар төсөл, Дүнжингарав ХХК
  2. Байршил: Дүнжингарав худалдааны төвийн хашаанд
  3. Хугацаа: 2015 оны 1-р сарын 20-ноос 1-р сарын 30
  4. Цагийн хуваарь: 09.00-18.00
  5. Үзэсгэлэнгийн үеэр төслөөр борлуулж буй бүрэн шаталттай сайжруулсан зуухны бүх загварууд тавигдаж, тэдгээртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг иргэдэд хүргэнэ
  6. Төслөөр борлуулагдаж буй Том дөл зуухыг галлаж аюулгүй ажиллагааны үзүүлэх сургалтыг зохион байгуулна
  7. Бүрэн шаталттай сайжруулсан зуухыг ашиглаж буй өрхийн өдөр тутмын амьдралаас сэдэвчилсэн фото зургийн бүтээлүүд тавигдана

Facebook Twitter YouTube